Хён А, Dawn нар зургаан жилийн үерхэлдээ ЦЭГ тавилаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

 

К-поп ертөнцийн хамгийн өвөрмөц хосууд болон дуучин Dawn, Хён А нар зургаан жилийн үерхэлдээ цэг тавьж буйгаа зарлалаа. 

Хосууд 2016 онд "Cube Entertainment"-д байхаасаа эхлэн дотносон үерхэж  эхэлсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард сүй тавьж байгаагаа зарласан тэд хайр дурлалынхаа төлөө карьераа орхиход ч бэлэн байсан үе бий. 

 

 

2018 онд хамгийн анх тэднийг болзож байгаа гэх цуурхал дэгдэж байсан. Тухайн үед тэдний агентлаг ч мөн хосуудын харилцааг мэдээгүй байсан гэдэг.

 

 

Үүний дараа албан ёсоор харилцаагаа ил болгосон хосууд олон саад бэрхшээлийг хамтдаа даван туулсан юм. 

Харилцаагаа ил болгосны дараа тэд энтертайнментаасаа хөөгдөж, энэ тухай мэдээллийг хэвлэлээс уншиж байв. Учир нь энтертайнмент нь тэдэнтэй хийсэн гэрээгээ дуусгавар болгож буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр түрүүлж мэдээлжээ. 

 

 

Үүний дараа бие даан уран бүтээл туурвиж байсан тэд 2019 онд PSY-ийн "Pnation" агентлагтай гэрээ байгуулсан.

Уран бүтээлээ амжилттай туурвиж байсан тэд хоёр тийш болж байгаагаа өчигдөр (2022.11.30) албан ёсоор зарласан бөгөөд цаашид сайн найзын хувиар нэгнээ дэмжиж, хамтрах болно гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top