ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн мөрийтэй тоглоомд азтай байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Хонь

Хонины ордынхон өдрийн ихэнх цагийг жижиг сажиг асуудал шийдэж өнгөрөөнө. Дотнын хүмүүс тань тусламж хүсэж магадгүй. Тэдэнд цаг гаргаж, тусламжийн гараа сунгаарай. Сайн таньдаг хүн байсан ч хамаагүй энэ өдөр мөнгө зээлдэх хэрэггүй.

Үхэр

Энэ өдөр танай гэр бүлд маргаан дэгдэж болзошгүй. Ойр тойрны хүмүүстэй эв найртай байж, хэрүүл өдөх хэрэггүй. Томоохон зүйл худалдан авахаар төлөвлөж байгаа бол түр хугацаанд хойшлуул. Цаг хугацааг өөрөө өөртэйгөө өнгөрүүлэх нь тустай.

Ихэр

Хурц ухаан гаргаж, хамтран ажиллагсадтайгаа эелдэг байвал өнөөдрийн олон асуудлыг түргэн шийднэ. Жижиг зүйлд анхаарлаа бүү хандуул. Гол асуудлаа барьж авахыг зөвлөж байна. Сөрөг хандлагатай хүмүүсээс зайлсхийгээрэй.

Мэлхий

Нөлөө бүхий найз эсвэл хамаатны ивээл амжилтад хүрэхэд нь тусална. Урьдчилаад алхам бүрээ бодож, боловсруулсны эцэст хөдлөөрэй. Хайртай хүн тань романтик гэнэтийн бэлэг бэлдсэн байж магадгүй.

Арслан

Ажил төрөлтэй холбоотой маргааныг зохицуулахад тохиромжтой өдөр. Гэхдээ од эрхэс эрсдэлтэй санал эсвэл танихгүй хүмүүсээс зайлсхийхийг зөвлөж байна. Гэрийнхэнтэйгээ маргаан дэгдээх хэрэггүй. Нөхцөл байдал хурцатна.

Охин

Ажлаа солих эсвэл шинэ ажил эхлүүлэхэд тохиромжтой цаг. Сонирхолтой төслөө зоригтой эхлүүлж, давхар мэргэшил эзэмшихэд тустай. Шийдвэрээ сайтар тунгаан бодсон бол ашиг орлого таныг удаан хүлээлгэхгүй. Үдшийг найз нөхөдтэйгөө хамт өнгөрүүлээрэй.

Жинлүүр

Ажлын үүрэг хариуцлагаа марталгүй, тэвчээртэй, шаргуу байхыг зөвлөж байна. Таны тэвчээр ажилдаа амжилт гаргаж, шат ахих боломжийг нээнэ. Найз нөхөдтэйгөө уулзах эсвэл болзоонд явж, алжаалаа тайлаарай.

Хилэнц

Энэ өдөр та ямар ч эрсдэлтэй, мөрийтэй тоглоомд азтай байна. Их хэмжээний мөнгө хожих эсвэл урамшуулал хүртэх магадлал өндөр. Ялангуяа санхүү эсвэл даатгалын салбарт ажилладаг бол таныг аз ивээх нь.

Нум

Ажил дээрээ сэтгэл хөдлөл, ачаалал ихтэй өдөр. Төлөвлөгөөнүүд маш хурдан өөрчлөгдөж, эцсийн мөчид аз танаас нүүрээ бууруулж болзошгүй. Нөхцөл байдал ингэж эргэхэд бэлэн байж, нөөц төлөвлөгөө бодож олоорой. Сэтгэлээр унаж болзошгүй.

Матар

Олон тооны жижиг үйл явдал таныг тойрч, анхаарлыг нь сарниулна. Өөрийнхөө төлөвлөгөө дээр төвлөрч, шаргуу байхыг хичээгээрэй. Гэр бүлийн амьдрал тань өөрчлөлт гарч магадгүй. Өнөө шөнийн зүүдийг эсрэгээр нь тайлаарай.

Хумх

Эрч хүч амтагдаж, гэртээ тогтохгүй. Ирээдүйн талаар урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, шинэ найз нөхөдтэй болоход таатай өдөр. Амьдралдаа урагш алхана. Үг хэлээ хянахгүй бол таагүй байдалд орж магадгүй.

Загас

Сэтгэл санаа өөдрөг, эрч хүч ихтэй энэ өдөр амьдралдаа чухал өөрчлөлт гаргахад тусална. Ажлаа сольж, шинэ салбарт хүч үзэхэд гэмгүй. Чухал мэдээ дуулах магадлал өндөр. Өөртөө болон эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top