Чемоданд цогцос нь олдсон хүүхдүүдийн хэргийн сэжигтнийг Шинэ Зеландад шилжүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

БНСУ чемоданд цогцос нь олдсон хоёр хүүхдийн аллагад сэжиглэгдэж буй эмэгтэйг Шинэ Зеландад шилжүүлэн өгсөн тухай БНСУ-ын Хууль зүйн яам мягмар гарагт /2022.11.29/ мэдээлжээ.

Солонгос гаралтай Шинэ Зеландын иргэн болох 42 настай эмэгтэйг даваа гарагийн шөнө Шинэ Зеландын талд шилжүүлсэн байна. Дэлхийн нийтийн анхаарлыг татсан аймшигт хэргийг Шинэ Зеландын тал шударга, хатуу шүүхээр шүүнэ гэдэгт найдаж байна гэж мэдэгдэлд дурджээ.

БНСУ-ын цагдаа өнгөрсөн есдүгээр сард Улсан боомт хотод сэжигтэн эмэгтэйг баривчилсан билээ. Түүнийг тав болон 10 настай хүүхдүүдээ хөнөөсөн хэрэгт сэжиглэж байна. Хүүхдүүдийн цогцсыг дуудлага худалдаагаар авсан чемоданаас олсон билээ. Цогцсууд хэдэн жил чемоданд байсан тул хэргийг шалгахад хүндрэл учирсан тухай Шинэ Зеландын цагдаа мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
9999(139.5.217.115) 2022 оны 12 сарын 01

Burhani nudnees nuuts um gej negeehen ch uguiee.Ert orou hezee negen tsagt barugddag l bhgui u.Hamgiin aimaar shiitgel n heden 1000n jileer galt tamd tarchilan zovoh umdaa

0  |  0
Даруухан царайтай(103.229.123.170) 2022 оны 12 сарын 01

Солонгосууд

1  |  1
Зочин(192.82.84.44) 2022 оны 11 сарын 30

Аймшигтай Алуурчин бэ

3  |  0
Top