ӨНӨӨДӨР: "ЧИНГИС ХААН АТЛАС"-ын нээлт болно

Б.Түшиг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.11.25)


09:00 цагт Багшийн дээдийн “Сонор плаза”-гийн 2 давхарт Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас "Lavlagaa.e-mongolia.mn" системийн нээлт болно.

09:00 цагт “Чингис хаан”-ы музейд  Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Чингис хаан судлаач Дамбын Базаргүр агсны 90 насны ойг тохиолдуулан "ЧИНГИС ХААН АТЛАС"-ын нээлтийн үйл ажиллагаа, ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгээс хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 8800-7709

09:30 цагт ХААИС-д Ойн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг тохиолдуулан “Ойн салбар-60” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

10:00 цагт Соёлын өвийн Үндэсний төвд Соёлын бүтээлч сарын хүрээнд “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал ба газрын харилцаа” хэлэлцүүлэг болно.

10:00 цагт Төрийн ордонд: Монголын эм зүйн ажилтны 8 дугаар Их хурал болно. Утас: 9311-6060, 9979-7227

11:00 цагт ХӨСҮТ-өөс коронавирусний BQ1.2, BF7 хувилбарын тандалт судалгааны үр дүн, онцлог, олон улсад тархсан байдал, томуу, томуу төст тархалт, вакцинжуулалтын үр дүн, бусад амьсгалын замын халдварт өвчний талаар удирдлагууд нь мэдээлэл өгнө. Утас 8964-7777 

11:00 цагт Төрийн ордонд Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангаас “Нандин бүхнээс хамгаалья-Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” аяныг эхлүүлж буй талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 9139-9149

11:40 цагт Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Бавуугийн Лхагвасүрэн сан”-гийн нээлт болно.

-ШУА-д Академийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн “Цахим шилжилт: Туршлага, сорилт” хэлэлцүүлэг болно.

-"Дүнжингарав” худалдааны төв дэх Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг-2022” “болно.

-Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын Мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооноос зохион байгуулж буй “Загварын 7 хоног” өнөөдөр эхэлж байна. 

-МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Археологийн судалгааны төв, Археологи, антропологийн тэнхимээс "Монголын археологи: Орчин цагийн судалгаа, шинэ хандлага" олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top