ДОРНЫН ЗУРХАЙ: Бүтээл туурвил эхлэхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

Аргын тооллын 11 сарын 25, Сугар гараг. Билгийн тооллын 2

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, ХАР МОРЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.12-17.06
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Мод

 

Эрхтэний тэнгэрт одтой, хар морь өдөр. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц(192.82.91.115) 2022 оны 11 сарын 25

Дорнын зурхайгаа байнга гаргаачээ..алдаг оног гаргах юм..

0  |  0
Top