ӨНӨӨДӨР: “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хурал болно

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.11.23)


09:00 цагт “White event hall”-д “Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерийн ёс зүй” хэлэлцүүлэгтэй.

09:00 цагт Монголын Хүүхдийн ордонд  "Хотын үйлчилгээ" сэдэвт салбар зөвлөгөөн болно. Утас: 9000-0508, 9009-7788.

11:00 цагт “Туушин” зочид буудалд “Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь” төслийн дугуй ширээний хэлэлцүүлэг болно.

14:00 цагт Монгол-Японы төвд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хурал болно.

14:00 цагт "Улаанбаатар-Эрдэм Оюу" их сургуульд зохиолч, сэтгүүлч, доктор, профессор Т.Баасансүрэнгийн “Нэгэн жарны сударласан сургамж” судалгаа, шинжилгээний бүтээлийн нээлт болно.

17:00 цагт “Чингис хаан” музейн Их танхимд "ЧИНГИС ХААН: МОНГОЛЧУУДЫН ҮНЭТ ЗҮЙЛ БОЛОХ НЬ" тусгай лекц болно. ”Чингис Хаан” музейн захирал, академич С.Чулуун илтгэл тавина.

-“Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаа, уялдаа холбоо” хэлэлцүүлэгтэй.  Сум, хороо бүрд байдаг тус зөвлөл иргэдийг нийгмийн халамжид хамруулж, нийгмийн үйлчилгээг хариуцдаг байна. Энд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top