ӨНӨӨДӨР: “Улс төрийн намын оролцоо, манлайлал” форум болно

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.11.22)


-Төрийн ордонд УИХ-ын байнгын хороонд ажлын хэсгүүд хуралдана. 
08:30 цагт “Туушин” зочид буудалд Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх “Улс төрийн намын оролцоо, манлайлал” Үндэсний форум болно. Утас: 9139-9149.

11:30 цагт “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д иргэний нийгмийн байгууллагууд Байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн хууль зөрчсөн аймаг, нийслэлийн удирдлагуудад сануулга өгч шүүхэд гомдол гаргах болсон талаар болон Сэлбэ голын эхэнд бүтээн байгуулалт нэрээр өгсөн гэрээний талаар мэдээлнэ. 

14:00 цагт ШУА-д  “Монгол утга зохиолын нэвтэрхий толь-III боть” бүтээлийн нээлт болно. 

-“Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаа, уялдаа холбоо” хэлэлцүүлгийн талаар хэвлэлийн бага хуралтай.

-УОК-ын өргөтгөсөн хуралдаан болно.

-“Халхын сайхан Юндэн” үзэсгэлэн нээгдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top