ДОРНЫН ЗУРХАЙ: Буян номын үйлийг эхлэхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

Аргын тооллын 11 сарын 22, Ангараг гараг. Билгийн тооллын 29

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Сүлд тэнэж одно
  • Наран ургах, шингэх: 08.08-17.08
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Огторгуй

 

Салхины эх одтой, шарагчин туулай өдөр. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Бага цасан буух улирал 17 цаг 40 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top