ӨНӨӨДӨР: 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 15

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.11.15)


11:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Ард түмний хурлыг Төрийн ордонд хуралдуулах шаардлагын талаар Ард түмний хурал хуралдуулах ажлыг зохион байгуулах ажлын Ерөнхий зөвлөлийн гишүүд мэдээлэл хийнэ.

11:00 цагт Төрийн ордонд УИХ ээлжит хэвлэлийн хурлаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцож, Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар мэдээлнэ.

11:30 цагт Төрийн ордонд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаар 2023 нэгдсэн төсөвт хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бүхэлд нь хориг тавих талаар шаардлага хүргүүлнэ. АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат болон бусад удирдлагууд мэдэгдэл хийнэ.

12:00 цагт “Новотел” зочид буудалд “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” хэвлэлийн бага хурал болж олон талт хамтын ажиллагааны үр дүнг танилцуулна. 

14:00 цагт Сангийн яаманд УИХ-ын чуулганаар баталсан Монгол Улсын 2023 оны Төсвийн талаар дэлгэрэнгүй танилцуулна.

16:00 цагт Японы ЭСЯ-нд Монгол-Японы дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Япон улсын Эзэн хааны одон хүртсэн эрхэмүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Утас:11-320777

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top