“Nolur” брэнд дэлхийд гарах эхлэлээ тавьжээ

Админ | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж байгаа ”Middle East Fashion Week" олон улсын загварын долоо хоногийн шоунд “Nolur” cashmere шинэ коллекцоо танилцуулсан анхны Монгол брэндийн нэг боллоо. Тус шоунд дэлхийн алдартнууд, загварын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн зорин ирсэн бөгөөд “Fashion TV”, “Vogue Arabia” сэтгүүл “Nolur” брэндийг тухайн өдрийн шилдэг үзүүлбэрээр онцолсон нь дэлхийн зах зээлд гарах эхлэлээ тавьжээ.

Сар гаруйн өмнөхөн эх орондоо “Infinity 2022 Fashion show”-гаа амжилттай зохион байгуулж, үнэнч хэрэглэгчдээрээ хүрээлүүлж, ноолуур бол дэлхийд хэрэглэгдэх тансаг хэрэглээ мөн гэдгийг харуулаад амжсан дизайнер У.Уранзаяа ийнхүү Олон улсын шилдэг дизайнеруудтай мөр зэрэгцэн Арабын загварын долоо хоногийг шуугиулаад амжив.

Ноолуурыг зөвхөн өвөл өмсдөг гэсэн хэвшмэл ойлголтыг халж, дэлхийн зах зээлд өөрсдийгөө бэлдэж байгаа Монголын урдаа барьдаг брэндүүдийн нэг “Nolur” нь өнгө, загвар, дизайны хувьд аль хэдийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн гэдгээр нь хүмүүс илүүтэй мэдэх биз ээ.

Дашрамд сонирхуулахад ”Middle East Fashion Week" шоу нь Парис, Милан, Нью-Йорк гээд загварын долоо хоногуудын араас хүч түрэн гарч ирж байгаа бөгөөд дэлхийн фэйшн ертөнцийн анхаарлын төвд ороод байгаа гэдгээрээ онцлог юм.

”Middle East Fashion Week" загварын долоо хоногийн шоуг үзэх

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оогий(202.9.46.43) 2022 оны 11 сарын 12

Нөгөө кадр яасан.

0  |  0
Top