Монголын спортын түүхийг шинэчилсэн Ш.Энхийн-Од

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Өнөөдөр өглөө (2022.11.08) Монголын сагсан бөмбөг төдийгүй спортын түүхэнд хэд хэдэн шинэ хуудас бичигдлээ.

Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү, гурван үе дамжсан сагсан бөмбөгч Ш.Энхийн-Од өнөөдөр АНУ-ын оюутны NCAA лигт анхны тоглолтоо хийлээ.

Түүний харьяалагддаг “Дэйтон Флайерс” баг “Линденвүүд Лионс” багийн эсрэг тоглосон юм. Энэ лигийн нэгдүгээр дивизионы багийн бүрэлдэхүүнд багтана гэдэг л нэр төрийн хэрэг байдаг билээ.

Ийнхүү Ш.Энхийн-Од NCAA-ийн 1-р дивизионд тоглосон Монголын анхны тамирчин болж, түүхийн нэгэн шинэ хуудас бичлээ.


Тоглолт эхлээгүй байхад л бас нэгэн рекорд, түүхийг бичсэн нь манай тамирчин лигийн багийн гарааны тавд гарсан анхны монгол хүн болсон явдал байлаа.

Өнөөгийн НБА лигийн оддын дунд ч оюутан ахуйдаа NCAA-д гараанд гарч чадаагүй сагсан бөмбөгч олон бий.

Тоглолт эхэллээ... Тооны харьцааг манай тамирчин холын зайн шидэлтээр нээлээ. Мөн л түүхийн шинэ хуудас.
 


Ингээд тоглолт өндөрлөхөд “Дэйтон Флайерс” баг 73:46-гаар хожив. Харин манай Ш.Энхийн-Од 14 оноо, 5 оновчтой дамжуулалт, 3 самбараар багийн тамирчдаа тэргүүлж, ялалтад хөтөлжээ. Бас л түүхийн шинэ хуудас.  
 


Тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр тэр “Би огт сандраагүй ээ, яагаад гэвэл аав, ээж хоёр минь намайг дэмжээд сууж байсан" гэж ярив. 
 


Өнөөдрийн амжилт үргэлжлэх нь тодорхой. Цаашдаа монголчууд бид Ш.Энхийн-Одынхоо тоглолтыг үзэж, дахин дахин бичигдэх түүхийн шинэ хуудсуудыг бахархалтайяа нээн суух нь мэдээж. Аав, хүү хоёрт амжилт хүсэн ерөөе.  
 


 
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.21.116.26) 2022 оны 11 сарын 10

Ямар мундаг хүү вээ. Улам их амжилт хүсэн ерөөе. Ямарч үед хүн чанараа л гээж болохгүй шүү.

0  |  0
DR. ADITYA(197.211.58.24) 2022 оны 11 сарын 13

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  2
DR. ADITYA(197.211.58.24) 2022 оны 11 сарын 10

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  1
Del(202.55.188.106) 2022 оны 11 сарын 13

өөрийнхөө төлөө явж байгаа шүү дээ

0  |  2
Haha(66.181.161.75) 2022 оны 11 сарын 13

Har boovond durtai bolood goshnogo n evguitsen geseen haha

0  |  3
TsM(202.126.90.150) 2022 оны 11 сарын 13

Баяр хүргэе! Улам их хичээж NBA- д тоглоорой хэмээн ерөөе!

1  |  0
Ss(98.204.176.20) 2022 оны 11 сарын 08

Hodolgoontei umaa

0  |  0
Zochin(77.205.69.98) 2022 оны 11 сарын 11

Aav eejiin byatsxan xuu baixaa boliod ard tumnii xuu bolj uls orniixoo ner xundiig delxii niited tugeej baigaa zaluu tamirchin zaluud olon olon amjiltuudiig xusie

4  |  0
Top