Ш.Энхийн-Одын баримтат киноны трэйлер цацагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18

SPS телевизийн бүтээж байгаа Шаравжамцын Энхийн-Одын тухай "MONGOLIAN MIKE" баримтат киноны эхний трейлер цацагдлаа.

Монголд хийгдсэн анхны бүрэн хэмжээний 16 ангит спортын баримтат цуврал киноны эхний бүлгийг энэ арваннэгдүгээр сард, удаах бүлгийг 2023 онд үзэгчдийн хүртээл болгох аж.

 


Киноны танилцуулгад “Энэхүү киногоор дамжуулан Ш.Энхийн-Одоос олон хүүхэд, залуус урам авч, спортоор хичээллэх мөрөөдөлтэй болоосой гэсэн зорилгоор бүтээж байгаа юм. Нэг гэр бүлийн зорилго, нэгэн улсын мөрөөдөл болсон. Одоо тэр мөрөөдөл биелэлээ олох цаг иржээ. Гэвч тэдний зам дардан байсангүй...” гэж бичжээ.   

 

"Mongolian Mike" баримтат цувралын эхний бүлэг 2022 оны 11 дүгээр сараас SPS телевизээр долоо хоног бүр гарна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.148) 2022 оны 10 сарын 18

SPS-ийн Ялалт тэргуутнууд кино хийх нэрээр АНУ-р зугаалах арга сувэгчилсэн л хэрэг ш дээ, тэрнээс кино энэ тэр хийж суржигнэхээр юм болоогуй л байна л даа

0  |  0
Зочин(202.126.89.205) 2022 оны 10 сарын 18

Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг л болж байх шиг

0  |  0
Top