"Өнөр бүл"-ийн төсвийг 554 саяар нэмэхээр 2023 оны төсөлд тусгажээ

2022 оны 11 сарын 02

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өчигөр /2022.11.01/ “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа. Тус төвд амьдарч байгаа хүүхдүүдийн орчин нөхцөл, хоол тэжээл, хувцас хэрэгсэл болон төвийн тулгамдсан асуудал, бодит нөхцөл байдалтай танилцсан юм.

"Өнөр бүл хүүхдийн төв"-д өнөөдрийн байдлаар 170 хүүхэд амьдарч байна. Тэдний 10 нь 1-5, 50 нь 6-12, 110 нь 12-17 насны хүүхдүүд байна.

2022 онд “Өнөр бүл хүүхдийн төв”-д 2. 4 тэрбум төгрөг төсөвлөсөн ч хоёрдугаар сард баталсан төсвийн тодотголоор 113 сая төгрөг танагдсан нь хүүхдийн хоол тэжээл, эдлэл хэрэгслийн зардал танагдах нөхцөл үүсжээ.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны саналаар Засгийн газраас тус төвийн төсвийг 554 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 2023 оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм.
 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан “Эцэг эхийн хайр халамжаас ангид байгаа хүүхдүүд бусадтай адил хувцас хэрэглэлтэй байж чадаагүйгээс ялгаварлан гадуурхалтад өртөх, эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүснэ. Шаардлагатай шим тэжээлийг хоол хүнснээсээ авч, сэтгэл зүй болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүрэн авах ёстой. Газар дээр нь үзэж танилцахад үйл ажиллагаа хэвийн, сурч хөгжих  орчин нөхцөл боломжийн хэмжээнд ханган ажиллаж байгаа ч шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна. Тухайлбал, эмнэлгийн үйлчилгээ бүрэн авдаг ч эмчлүүлэх эм бэлдмэл авах мөнгө, боловсролын үйлчилгээнд хүүхдэд шаардлагатай зарим санхүүжилт зэрэг тулгамдсан асуудлыг төсвийн хуваарилалт, төсвийн зарцуулалт дээр анхаарч, дараа жил гэхэд шийдэгдсэн байхын төлөө ажиллана. Мөн хүүхдийн хоол, хувцас, зөөлөн эдлэлийн хувьсах зардлыг хэрэглээний үнийн индекс, үнийн өсөлттэй уялдуулж шинэчилнэ" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(106.154.135.228) 2022 оны 11 сарын 02

ene nudnii shiltei yanbii tharailsan eree hun tooj sonsoj ajil iig husehgui bolchood hun muug meddeg tanigdsan uchir arga yadaad nyalah balchir huuhed uruvsun jujeg tavj suudlaa deechluuleh archaagui durak tiim ih uruvduj demjeh setgel bsan bol olon jil tuuchtai hiideg bol ardtumen ene sohoriig denjehsen neg udur ochij zurag avaad boddog yum bich banhar aa horii hoord oronthgoldog nuhud odoo orchin tanhad amarhan bolson uchir nayh huuhed uruvduj sho tavhaa bolchoh jaahan huuhed hudulmur erhleh nas bas ta nar huuhdiin erh zurchuud bga yum bich uu

0  |  0
Тони(192.82.76.189) 2022 оны 11 сарын 02

Болио баньд аа. Чамайгаа мэдэхгүй биш . Маарамбын дүрд хувилаад ч чи олигтой амьтан биш шүү дээ

0  |  0
Top