Асрамжийн төвийн хүүхдүүд 2 сарын дараа хүнсгүй болох эрсдэл үүсжээ

2022 оны 10 сарын 18

АСРАМЖИЙН ХҮҮХДҮҮДИЙН ХООЛЫГ ХАССАН ТӨР буюу НЭГ ӨНДГИЙГ ТАВАН ӨДӨР ИД!

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны зүгээс төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн хоногт хэрэглэх хоолны норм, хувцас, хичээлийн хэрэгсэл зэргийн нормативыг батлахдаа дунджаар 2013 оны нормативтай ижил хэмжээнд баталжээ.

Тодруулбал, улсаас “Өнөр бүл" хүүхдийн төвд 2022 онд 2.4 тэрбум төгрөг төсөвлөсөн ч төсвийн хэмнэлтийн хүрээнд 148 сая төгрөг нь  тодотголоор хасагджээ. Хасагдсан мөнгөний 79 сая нь хоол, хүнсний зардлаас танагдсан байна. 

Нэг хүүхэд өдөрт 80 төгрөгөөр 12 грамм өндөг идэх нормтой гэсэн үг. Бас өнөөдөр үнэ нь 10 мянга аль хэдийн давсан ургамлын тосыг гэхэд төсөв тодотгохдоо 4000 төгрөгөөр үнэлжээ. 

“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн Ерөнхий захирал М.Өлзийчимэг энэ талаар “Нэг хүүхэд өдөрт 12 грамм өндөг иднэ. Өдрийн үнэ нь 80 төгрөг. Өндөг худалдаж авах үнийг 400 төгрөгөөр бодсон. Тэгэхээр таван өдрийн турш нэг өндөг хувааж иднэ гэсэн үг. Түүнчлэн тараг, аарцыг 2850, сүүг 2130, гурилыг 1280, гурилан бүтээгдэхүүнийг 2850, ургамлын тосыг 4000, төмсийг 1420, будааг 2550, махыг 12200 төгрөгөөр бодож, норматив баталсан. Хүүхэд өдөрт 110 грамм мах иднэ гэж заасан. Үүнийг зайлшгүй эргэж харах асуудал. Хүнсний үнэ ямар хэмжээнд өссөн байгааг монголчууд бүгд мэднэ” хэмээн халаглан ярьж байна.

Асрамжийн төвийн хүүхдүүдийн хоолыг хасаад зогссонгүй өдөр тутмын ахуйн хэрэглээ, хувцасны үнийг хэдээр тооцсоныг харвал “нүд орой дээр гарна” гэгч болно.

Сангийн сайд, ХНХ-ын сайдын 2021 оны есдүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан тушаалын хавсралтад хүүхдийн дотоож 850 төгрөг, нимгэн оймс 1200, зузаан оймс 1400, унтлагын хувцас 10.700, дүрэмт хувцас 56.800, гэрийн шаахай 2800, хөхний даруулга 3500, трико 4200, бээлий 4250, хүзүүний ороолт 7100, зуны гутал 28400, өвлийн гутал 56.800 төгрөгөөр авна гэж баталжээ.

Төрд илүү үзэгдсэн "Өнөр бүл" төвд 1974 онд  үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 700-аад хүүхэд хүмүүжиж, амьдралд хөл тавьсан гэсэн судалгаа байдаг. Тус төв нь төрөөс  зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ, шаардлага үүссэн 2-18 хүртэлх насны бүтэн болон хагас өнчин хүүхдүүдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц асрамж, халамж, хамгааллын үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс үзүүлэх чиг үүрэг бүхий үйлчилгээний онцгой байгууллага юм. Өнөөдрийн байдлаар тус төвд бүтэн өнчин 56, хагас өнчин 55, эцэг эхтэй 66 нийт 177 хүүхэд асран хамгаалалтад байна.

Эдгээр хүүхдэд таны гэр бүлд тохиолддог бүх хэрэглээ, асуудал тулгарч, бас шийдэгдэж байх ёстой. Тийм дээ ч ахуйн хэрэглээний зардал өндөр байх нь бүгдэд ойлгомжтой.

Энэ тухайд “Хүүхдүүдийнхээ үсийг сард нэг удаа, заримдаа сургууль нь арга хэмжээтэй үед хоёр удаа засуулдаг. Үсчнээр засуулах гэхээр хамгийн багадаа 8000 төгрөг. Хүн гуйж илүү хямдаар засуулна. Усанд ороход баталж өгсөн шампунь, савангийн мөнгө нь хүрэлцэхгүй. Шампунь гэхэд 2900 төгрөгөөр бодсон байгаа юм. Үүнд жижиг савлагаатай шампунь л авна. Манай төвд эмэгтэй хүүхэд олон байдаг. Тэд ямар хэмжээнд хэрэглэх нь ойлгомжтой.

Мөн гарын саван 700, эдийн саван 700, ариун цэврийн цаас 700, шүдний оо 1450 төгрөгөөр бодсон байх жишээтэй. Тэр байтугай эмэгтэй хүүхдүүд ариун цэврийн хэрэглэл, жаахан хүүхдүүд живх хэрэглэнэ. Энэ мөнгө төсөвт суугаагүй.

Ер нь, төсвийг олон хүүхдээр бодоод тооцохоор их мөнгө өгчихлөө гэж боддог байх. Үнэн хэрэгтээ, төсөв нь хаанаа ч хүрэлцэхгүй байгааг хариуцаж ажиллаж байгаа хүний хувьд онцлон хэлмээр байна. Тухайлбал, бусад засвар дээр есөн сая төгрөг төсөвлөсөн. Энэ нь хаанаа ч хүрдэггүй. Манай байгууллага улсын хамгийн том хүүхдийн байгууллага учир урсгал зардал их гардаг.

Монгол Улс хүүхэд нэгдүгээрт гэж тунхагласан. Гэсэн хэдий ч өнөөдөр бодит байдал дээр хоол хүнс нь хүрэлцээгүй, хувцас хэрэглэл нь хангалтгүй, хүүхдийг тээвэрлэдэг автобус нь ашиглалтын хугацаа хэтрээд эвдэрчихсэн. Арай гэж л засварлаж тээвэрлэлт хийж байна” гэдгийг тус төвийн удирдлага хэлж байна.

Төр төсвөө хичнээ хэмнэлээ ч асрамжийн төвийн хэдэн хүүхдээсээ гар татаж байгаа нь хөөрхийлөлтэй бас эмгэнэлтэй.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.100.210) 2022 оны 11 сарын 09

Туслах юмсаан хандивын аян зохиогоочээ\n\n

0  |  0
MONGOLIA NEWS(197.210.79.142) 2022 оны 10 сарын 19

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн гэрчлэлийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэрээр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байс

зочин (59.153.115.129) 2022 оны 11 сарын 09

дандаа төрөөс гэх хэцүү шүү дээ хандив гуйвал өгнө дөө харин хандив гуйх эрхээ л авах хэрэгтэй дээ нямбаатар дээр ор өөрсдөө сайн санаачил

1  |  0
зочин(59.153.115.129) 2022 оны 11 сарын 09

төсвөө батлуулчихаад хандив гуйгаач дээ иргэд аж ахуйн нэгжүүд өгнө дөө

1  |  0
DR RSAJ(197.210.55.131) 2022 оны 10 сарын 19

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн гэрчлэлийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэрээр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байс

0  |  0
Tyyl(66.181.187.249) 2022 оны 10 сарын 18

Zahiral Olziichimeg hyyhdiin mongonoos ih iddeg hyn shyy dee shalgah gazar bl shalgaj heregtei,onor byliin tobiin togooch nyarab bygd hyyhdiin hooliig zooj iddeg.

0  |  0
(192.82.74.125) 2022 оны 10 сарын 18

HUJAANUUD MONGOLCHUUDIG UTGAAR NI USTAGAJ BNDA

0  |  0
zochin (106.154.135.167) 2022 оны 10 сарын 18

huuhdiin zovlongoor 60gal hiij bolohgui ee sain shalgaj uzeh heregtei huvdaa karmalsan yum bich uu ta nar hardaa ene tailan zugeer dur zorgooro bichsen yum bich uu ene bichej gargasan huniig shalgaj uzeh heregtei toothoog hardaa ymarch hun asuudal aldaatai bgaa yum bich uu

1  |  0
зочин(202.131.244.210) 2022 оны 10 сарын 18

сард нэг удаа үсийг нь засуулдаг гэдэг нь худлаа санагдлаа.

0  |  0
Зочин(202.9.47.90) 2022 оны 10 сарын 18

Үүнийг тооцож гаргасан нь мал үүнийг баталсан хүмүүс үхэрнээс дор малнууд бүгдийг мах комбинатад өгчих юмсан

2  |  0
Толгойгоо ажиллуул! (192.82.78.214) 2022 оны 10 сарын 18

Одоо сайн management хий ...Ард түмэн аж ахуйн нэгжүүдэдээ ханд жилийн аян зохион байгуул ...тэгэхэд Тусч ард түмэн үүрээд л явчихнааа.

1  |  1
Top