Halloween: Танд таалагдах ёстой Японы аймшгийн 9 кино

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Япон аймшгийн кино бол япон аймшгийн кино юм. Өөрөөр хэлбэл тэндхийн аймшиг дэлхийн өөр хаана ч байхгүй өвөрмөц. Харанхуй шөнө япон сурагч охинтой тааралдах шиг аймшигтай зүйл үгүй.  Ингээд танд заавал таалагдах ёстой 9 япон аймшгийн киног танилцуулж байна. Тухлан сууж, таалан соёрхоорой.

Амиа хорлогчдын клуб (Sion Suono, 2001)

Толгой эргүүлэм үйл явдал, жинхэнэ юм шиг цус нөж гээд ёстой жинхэнэ япон аймшгийн кино.

Там (Jigoku, 1960)

Дундад зууны үеийн араг ясны бүжиг, үхэж зовж байгаа үхдэлүүд дээр япон маягийн зэвүүн орчин нэмэгдээд ТАМ болж байгаа юм.

Сүнс (Ju-On: The Grudge, 2002)

Азийн аймшиг моодонд орж байх үед гарсан энэ кино 90 минутын турш таныг айлгана. Үйл явдал нь тун энгийн, бяцхан хүүгийн сүнс гэрт нь шинээр нүүж ирсэн хүмүүсийн эсрэг тэмцэх юм.

Солиорлын хуудас (Kurutta ippêji, 1926)

Авангард найруулагч Тэйносүкэ Конүгасэгийн бүтээл, хар цагаан, дуугүй энэ аймшгийн киног Дэлхийн хоёрдугаар дайны үед алдагдсан гэж үзэж байсан ч 1971 онд хуулбар нь олдсон юм.

Харанхуй ус (Honogurai mizu no soko kara, 2001)

Найруулагч Хидео Накатагийн хүний ухамсрын тухай бүтээл гэж байгаа.

Хар муур (Kuroneko, 1968)

Харанхуйд хар муурыг алах амаргүй. Ялангуяа тэр муур нь таны ээж бол.

Дуудлага (Ringu, 1998)

Холливудад ч нэрд гарсан бүтээл.

Кино дүрийн сонгон шалгаруулалт (Ôdishon, 1999)

Жинхэнэ япон аймшгийн сонгодог төлөөлөгч Такаси Мийкэгийн тохиолдлын болзоо ямар аюултайг харуулсан кино.

Байшин (Hausu, 1977)

1970-аад оны үеийн аймшиг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүүхэд(202.9.40.120) 2022 оны 10 сарын 31

Сүнсний баяр,аймшгийн кино гэх мэтээс хүүхэдээ хол блгмр бхн,сэтгүүлч нар бүгд л хүүхэд залуучуудын хүмүүжлийн талаар сэтгэл зовдог гэдэгт итгэж бна

0  |  0
Top