Өрхийн гал түймрийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж өгөв

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

 

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас Луус сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, болзошгүй гамшгийн үед удирдлагын шийдвэр гаргалт, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор команд штабын сургуулийг зохион байгууллаа.

Сургуулийн хүрээнд мэргэжлийн ангийн хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж гамшгаас хамгаалах талаар мэдлэгийг дээшлүүлэх танхимын сургалт, ширээний дадлагыг зохион байгуулсан юм.

 

 

Мөн энэ үеэр айл өрхүүдийн гал түймрийн эрсдэлийг үнэлж, аюулгүй байдлыг хангуулах талаар заавар зөвлөмж өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар сумын удирдлагуудад албан шаардлага, зөвлөмж өгч ажиллалаа. Хяналт, шалгалтаар айл өрхүүдэд,

  • Цахилгаан утсыг ил холбосон
  • Шалбарч муудсан утсыг солиогүй
  • Хэт олон залгаас бүхий цахилгааны утас ашигласан
  • Цогтой үнс нурмыг ил задгай асгасан зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрлээ.

Иргэн таны үйлдэл гал түймэр гарах шалтгаан байж болохгүй, та өөрийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймрийн аюулд өртөхөөс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг уриалж байна гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top