Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт газар хөдлөлт боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

Дундговь аймгийн Өлзийт сумын Дэрт багийн “Үйзэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 43 км-т, Ө-45°13’12.0″, У-106°43’12.0″/ 10.28-ны өдрийн 11:08 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Өлзийт сумын Засаг даргааас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top