Уртын дууч Г.Эрдэнэчимэг тайзнаа эргэн ирлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

 

Уртын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэчимэг "Огторгуйн охин" нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Ирэх арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Монгол бөхийн өргөөний тайзнаа зохион байгуулагдах уг тоглолт түүнийг тайзнаа эргэн ирж буйг албан ёсоор тунхаглаж буй гэлтэй. 

Нэг хэсэг урлагаас хөндийрч, хувийн амьдралдаа түлхүү анхаарах болсон тэрээр өнгөрсөн жил "Нэг голын ус" хэмээх цомгоо гаргасан. Энэхүү цомог нь түүний 14 жилийн дараа гаргаж буй цомог юм. 

"Шуранхай" хамтлагийн гишүүн байхдаа идэвхтэй уран бүтээл туурвиж байсан тэрээр гэр бүл зохиосноосоо хойш урлагаас хөндийрсөн гэхэд хилсдэхгүй. 

Түүний уран бүтээлүүдээс чин сэтгэл, ухаарал нэвт шувт мэдрэгддэг. Мөн ардын дууг орчин үеийн хэв маягаар дуулж буй нь олны талархлыг ихээр хүлээгээд буй. Сэтгэлээ шингээн бүтээсэн бүтээлүүдээрээ огторгуйд дүүлэн нисэхээр зэхээд байгаа тэрээр ийнхүү тайзнаа эргэн ирж, өөрийн өнгө төрхөөр дахин гялалзах гэж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аа(64.119.19.15) 2025 оны 03 сарын 13

Уран бүтээлийн нэр байна шд ээ

1  |  0
иргэн(192.82.66.11) 2025 оны 03 сарын 13

өөрийгөө рекламдах өвчинд автсан авгай солиорсон байх бас охин мохин ч гэх шиг шараа шараа.

1  |  0
зочин (202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

тоглолтын нэр нь өөртэй нь зохицсонгүй

1  |  0
Ах(202.126.90.7) 2025 оны 03 сарын 13

Чи ч гэсэн тэгдэг л биздэ хэрээ бие биенийхээ харыг гайхна

1  |  0
Н(66.181.160.82) 2025 оны 03 сарын 13

жавхлангын ббоовыг хөхдөг бсан

1  |  0
Top