КИНО НААДАМ: Өнөөдөр монгол киноны өдөр

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 19

14  дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадам үргэлжилж байна. Өнөөдөр кино наадмын гурав дахь өдөр. (2022.10.19)

Эл өдөр "ДАСГАЛЖУУЛАГЧ", "ЭТГЭЭД" гэх Монголын уран сайхны кинонууд гарна. Эдгээр кинонуудын талаар товч мэдээллийг хүргэе.

1.ДАСГАЛЖУУЛАГЧ (17:30 цагаас)

Найруулагч: Э.Ган-Очир

Үргэлжлэх хугацаа: 81 минут

Товч агуулга: Оргил хүү хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч сагсан бөмбөгөнд их сонирхолтой. Гэвч нэгэн өдөр тэрээр санаандгүй байдлаар сургуулийн сагсан бөмбөгийн багт дасгалжуулагч хийхээр болно.

 

2.ЭТГЭЭД (20:50 цагаас)

Найруулагч: Б.Баатар

Хүртсэн шагнал: 2022 оны Олденбургийн ОУКН-ын “Хамгийн өвөрмөц, зоримог кино” шагнал, 2022 оны зураглаачдын "Алмаз" наадмын "Шилдгийн шилдэг кино" шагнал

Үргэлжлэх хугацаа: 80 минут

Товч агуулга: Эрхэмээ, Сэлэнгэ хоёр хотоос зайдуу, ой модон дундах хуучны байшинд нүүн ирснээр үйл явдал өрнөж эхэлнэ. Уран бүтээлч эхнэртээ орон зай өгч, амар тайванг эрэлхийлж ирсэн Эрхэмээгийн байр байдал нь тэдний шинэхэн хөршид хачирхалтай санагдана. Тэндхийн хэт нам гүм байдал, нүүж ирснээс хойш ээрэх болсон муу ёрын зүүд Сэлэнгийн ааш авирт нөлөөлж, байдал улам хурцадна. Өдөр тутам тохиолдох ЭТГЭЭД явдлуудын учир шалтгаан юу байв?

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top