ӨНӨӨДӨР: “Тэрбум мод" сангийн үйл ажиллагааг танилцуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна (2022.10.18)


11:00 цагт Монголын банкны холбоонд “Тэрбум мод сан”-гийн үйл ажиллагааг танилцуулах хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт Төрийн ордны баруун хаалганы үүдэнд Умайн хорт хавдрын эсрэг Гардасил вакцины тунг дутуу хийснээс болж өсвөр насны охид хавдрын вирус тээгч болох ноцтой эрсдэлд орж, үндэсний аюулгүй байдалд аюул учирч болзошгүй байгаа асуудлаар охидын эрхийг хамгаалах ТББ-ын төлөөллүүд мэдээлэл хийж, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт шаардлага хүргүүлнэ. Утас: 99084706

11:00 цагт Кино урлагийг дэмжих сангаас зарласан “2022 онд санхүүжүүлэх кино төслийн сонгон шалгаруулалтын” талаар Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал 120 мянгатын "Режис плэйс" оффисын 4 давхар 405 тоотод болно. Утас: 88640544, 88777688

11:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Хөвсгөл аймаг дахь “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох залилангийн хэргийн талаар хохирогч нар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монголын Хэвлэлийн хүрээлэнд тус хүрээлэнгээс зохион байгуулдаг “Зангиагүй уулзалт”-д Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож төсөв, мөнгөний бодлого, томоохон төслүүдийн талаар ярилцана.

12:00 цагт Монгол Улсад 2022.10.21-30-ны өдрүүдэд Олон улсын цирк ирж тоглогдох гэж байгаа талаар хэвлэлийн хурал болно. Утас: 80114749, 88770003

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top