“Харри Поттер”-ийн Хагрид нас барлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 15

Энэ сарын 14-нд Их Британид Шотландын жүжигчин, продюсер Робби Колтрейн насан эцэс боллоо. Тэрээр 72 настай байсан бөгөөд сүүлийн хэдэн жил хүнд өвчтэй гэрийнхээ ойролцоох эмнэлэгт эмчлүүлж байв.

Түүний жинхэнэ нэр Энтони Роберт Макмиллан.

Харри Поттерийн цуврал киноны аварга биетэн Хагридийн дүрээр алдаршсан.

Жаз хамтлагийн саксофон хөгжимчин Жон Колтрейний нэрийг дэлгэцийнхээ нэрээр авсан юм.

1981 онд ВВС сувгийн A Kick Up the Eighties инээдмийн кинонд анх тогложээ.

2002 онд Харри Поттер киноныхоо дүрээр BAFTA Awards шагналд нэр дэвшиж байсан.

Мотоциклийн “Тамын тэнгэрүүд” бүлгийн гишүүн байсан.

Эхнэр, хоёр хүүхэдтэй байв.

Робби Колтрейн (1950-2022)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top