ӨНӨӨДӨР: Богд хааны музейн намрын нээлт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 13

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.10.13)


10:30 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд “Өргөө” амаржих газрын хууль бус хэмээн үзэж буй үйл ажиллагаатай холбоотойгоор Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд нарс модны экологийн цэвэр, утаагүй шахмал түлш хийж буй талаар Монгол, Оросын хамтарсан компаниас мэдээлнэ. Утас: 9111-1467

11:00 цагт "Мишээл экспо"-д "Экспо Монголиа-2022" техник, технологийн олон улсын үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилнэ. 

11:30 цагт “Millennium Plaza”-д АН-ын Үндэсний бодлогын хорооны намрын анхдугаар хуралдаан болно. Утас: 9100-0017

11:40 цагт Богд хааны музейд “Хаан ордны намар-2022” нээлттэй өдрүүдийн үйл ажиллагаа эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top