ӨНӨӨДӨР: "Чингис хаан" музейн нээлтийн талаар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.10.10)


09:00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатар  Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри-г Сүхбаатарын талбайд хүндэтгэн угтана. Улмаар хоёр улсын парламентын дарга нар хэлэлцээ хийнэ. 

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана.

10:00 цагт "Чингис хаан" музейн нээлтийн талаарх хэвлэлийн бага хурал тус музейн 5 давхарт болно.

10:30 цагт Ард түмний хурлыг хуралдуулах шаардлагын талаар иргэдийн төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:00 цагт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэн болон иргэд “Монгол ньюс" төвд мэдээлэл хийнэ.

11:30 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд харааны, сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудал болон нийгэмд эзлэх байр суурийн талаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгуулна.

14:00 цагт Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр маргаан үүсгэх гомдол гаргаж буй талаараа УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү ҮХЦ-ийн үүдэнд мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top