NEW 76 I Боловсон пиарчин

2022 оны 10 сарын 05

Түүнийг шударга сайн гишүүн гэх тодотгол дагадаг ч нөгөө талаас “өөдгүй эр хүн” гэх шошго наадаг. Аль аль тал нь байдаг байх. “Шударга сайн” гэсний учир нь тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас буусан цагаас хойш энд тэнд мэдээлэл хийж, яг таг биш ч түмэн баримт дэлгэх болсоор өнөөдөртэй золгов. Үүнийхээ араас нь “Шударга” гэсэн хөөрхөн цахим давалгаа өрнүүлж, итгэл үнэмшил төрүүлчихээр сонгогч олон шударга залуу гэж хардаг бололтой. Бас зүгээр ч нэг ярихгүй, хэн нэгнийг заналхийлсэн байдалтай мэдээлэл дэлгэхээр хүнд хүрчихнэ. Гэхдээ өнөөдрийн парламентад хэн нэгний өөдөөс харж байгаад шулуухан хэлчихдэг хуруу дарам түшээдийн нэг бол яах аргагүй УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаяр гэдэгтэй маргах аргагүй.

“Өөдгүй” гэсний учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг ажиллаж байх үед тэр Дэд сайдаар хамтран зүтгэж байсан ч түүнийгээ өдөр шөнөгүй “нудрах” нь бий. Бүр хайр найргүй “нудрах”-ыг яана. Ядахад цаадхи нь түмэн олондоо “сайн хуульч”, “шударга түшээ” гэх мэтээр хүндлэгдсэн туучий учраас ард олон түүнд “өөдгүй эр хүн” гэсэн тодотгол наасан байх.

Миний хувьд дээрх тодотгол, шошгын алийг нь ч хүлээн зөвшөөрдөггүй. Гагцхүү Б.Энхбаяр гэх хүний улс төрд хөл тэнцэх гэсэн арга нь гэж боддог. Улс төрд хөл тэнцэхийн тулд хэрэглэдэг түмэн арга бий. Асар их хөрөнгө цацах гэхээр түүнд байхгүй. Өөрийнхөө имижээр таалагдах гэхээр жульдана. Ард түмэн зуун хувь дэмжинэ гэж байхгүй. Эсвэл асар өргөн хүрээтэй хэрэг өдүүлэх гэхээр сэтгэл, зориг нь дутна. Энэ мэт зовлон байгаа учраас жор бодож олсон нь энэ болов уу.

Өөрөөр хэлбэл, түүний энэ шударга төрх, учир битүүлэг мэдээллийн цаана хувь улстөрчийн пиар технологи байсан гэдэгт огт эргэлздэггүй. Энэ технологид байх нэг зүйл нь гэвэл олон нийтэд танигдсан нэр нөлөө бүхий нөхөдтэй сөргөлдөх, болж өгвөл тэдний булхайг дэлгэх оролдлого байдаг. Тэр бүрий хүмүүс халдаад байдаггүй нөхрийн өөдөөс цоролзоод байхаар ямар нэг имиж бүрддэг биз дээ. Социализмын үеийн хүүхдүүд дунд зодуулсан ч гэсэн атаманы өөдөөс гар далайчихсан байхад сургуульдаа биш юм гэхэд анги танхимдаа л өндөр авдаг даа. Б.Энхбаяр гишүүний хувьд Ц.Нямдоржийн өөдөөс удаа дараа гар далайсан учраас улсдаа биш юм гэхэд Баянзүрх дүүрэгтээ л торойсон. Үнэн хэрэгтээ парламент дотор Ц.Нямдоржийн өөдөөс үг хэлэх гишүүн хэд билээ гэхээр нэгийг хэлж, хоёрыг бодогдуулна. Энэ утгаараа тэр шударга, зоригтой хүн болж харагдана.

Шуудхан хэлэхэд, Б.Энхбаяр УИХ-д долоо сонгогдож, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа томилогдож ажилласан улстөрчдийн “хар архив” хэмээн нэрлэгдэх Ц.Нямдоржоор дамжуулан пиар хийсэн гэхэд болно. УИХ-д сонгогдсон нэг том шалтгаан нь ч Ц.Нямдорж гэхэд хэтийдэхгүй. Тухайн үед МАН-ын рейтинг ч тэнгэрт тулж байсан учраас олон танихгүй нөхөд парламентад орж ирсний нэг нь Б.Энхбаяр л даа. Бодоход Ц.Нямдорждоо битүүхэн ач буян санаж явдаг байх. Гэхдээ нэг сайн тал нь гэвэл тэр пиарынхаа жорыг гаргууд тааруулаад сурчихсан хүн. Орц нь таарахгүй бол эргээд толгой цусддаг жишээ манай улс төрд олон бий шүү дээ. Тухайлбал, “Буян” Б.Жаргалсайхан, Л.Гүндалайгаас эхлээд пиарын жор хэтэрсэн хэргээр гэрийн хорионд байгаа биз дээ.

Гэхдээ одоо ч “Ц.Нямдорж улс төрөөс зайлах цаг нь болсон” гэж хэлээд байгааг бодоход түмэн олон “ач буян санадаггүй”, “өөдгүй эр хүн” гэж болох юм. Өнгөрөгч 2020 оны сонгуулиар “Би хуулийн хулгайтай тэмцэнэ” хэмээн маш цэвэрхэн бөгөөд боловсон пиар хийгээд гарч ирсэн. Бүрэн эрхийнхээ хугацааны тал хувийг лавхан туулчихсан Б.Энхбаярыг “хуулийн хулгай”-тай тэмцсэн гэж хэлэхэд хэтэрнэ. Эсвэл дүгнэхэд эртэдсэн байх. Ямартай ч түүний гардан гүйцэтгэсэн болон оролцсон ямар нэг хулгай илрээгүй. Эсвэл мафижсан энэ ертөнцөд хуулийн хулгайтай тэмцэх боломж хомсоос гадна цаг хугацаа шаардагдах ажил байж болох юм.

Б.Энхбаяр өнөөх л хувь улстөрчийн пиар өнцгөөс аливаа зүйлд ханддаг байдал ажиглагддаг. Тухайлбал, Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд 80 гаруй газар авчихсан хүн байна гэх нэр усгүй, ямар ч эзэн холбогдогчгүй зүйл ярина. Үүнийг нь дагаад ард түмэн түүнийг “шүтэх” замаар эзэн биегүй олон газартай нөхрийг харааж өгнө. Хараах тусам Б.Энхбаяр хэмээх нөхрийн нэр хүнд өснө. Эцэст нь Ц.Нямдоржийгоо С.Зоригийн хэргийн эзэн холбогдогч шахам зарлана. Ингэхдээ “С.Зоригийн хэрэгт Ц.Нямдоржтой холбоотой сэжүүр байгаа л юм билээ ш дээ” гээд болохгүй бол “муу нэртэй луу данстай” Э.Бат-Үүлтэй холбоод зальдчихна. Энд л өнөөх боловсон пиар харагдаад байгаа юм.

Түүний парламентад ажилласан хоёр жил гаруйн хугацаанд ард олонд хэрэгтэй хууль гарсан уу гэвэл сонгогчид нь хариулах байх. Харин Шүүхийн шинэтгэлийн хуульд өндөр оролцоотой ажилласан, дараа дараагийнхаа хууль руу орно гэж харж байгаа. Одоогийн байдлаар баянзүрхчүүдэд хэрэгтэй хууль гарч, дүүргийн хөрсөн дээр хэрэгжээгүй гэж ярих. Түүний оролцсон болон гардаж гүйцэтгэсэн хууль шүү дээ. Тэр тусмаа өнөөх “хуулийн хулгай” баригдсангүй. Үүнээс улбаалан харахад ирэх 2024 онд сонгогч олон түүнээс “Хуулийн хулгай баригдсан уу”, “Бидний амьдрал сайжирсан уу” гэх мэт олон зүйл асууж таарна. Тэгээд ч Баянзүрх дүүргийн өрсөлдөх чадвар нийслэлийн хэмжээнд тийм ч сайнгүй байна лээ. Б.Энхбаярыг очоод бизнес хийгээд, дүүрэгт нь барилга бариад, зам талбай засаад яв гээгүй ч өнөөх эрх зүйн орчин сайжраагүйг лавтай харуулсан хэрэг болов уу. Гэхдээ тэр хуульч хүний хувиар аливаа зүйлд эрх зүйн хүрээнд ажилладаг. Хамтрагч УИХ-ын гишүүн Б.Саранчимэг шигээ шав тавьсан ч дээвэр босгосон ч гүйж очоод байдаггүй. Очих ёстой газраа бол очдог байх. Үүгээрээ тэр сонгогч олноосоо баахан хол хөндий мэт санагдах авч сэм сэмхэн пиар хийчихээд явчихдагийг баянзүрхчүүд мэднэ. Нэрэлхүү хэрнээ сэргэлэн золиг. За тэгээд иргэд дүнгээ тавина биз.

Түүний хувьд Дорнод аймгийн Чойбалсанд төрж, тэндээ дунд сургууль дүүргээд 1994 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд сурахаар Улаанбаатарт ирсэн байдаг. Улмаар сургуульдаа магистрын зэрэг хамгаалж, зэрэг дэвээ ахиулсан нэгэн. Анх чухам хэнд уруу татагдсан юм мэдэхгүй, их улс төрд ороод ирсэн хүн. Нэгэн танилынх нь ярьж байгаагаас сонсоход хуулийн чиглэлээр нэртэй эрдэмтэн багш болох сонирхолтой байснаас улс төр огт сонирхдоггүй байсан гэдэг.

Тиймдээ ч МУИС-д магистрын зэрэг хамгаалчихаад Улаанбаатар-Эрдэм дээд сургуульд багшилж эхэлсэн ч давхар УИХ-ын гишүүний туслахаар ажилласан нь түүнийг улс төрд уруу татах шалтгаан болсон биз ээ. Цүнхээ бариулж, цайгаа зөөлгөхдөө том том мөнгө ярьсан гишүүд залуу хүүд таалагдаж таарна. Зовж олдог багшийн сарын цалинг нь тэнд үдийн хоолонд зарцуулж байхад мөчиг тачигхан үед амьдарч байсан залуу багшид таалагдахгүй яах юм.

Ийм л таалал дунд тэр УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд референт, хуулийн зөвлөхөөр ажиллах болсон нь улс төрийн хар хорыг гадарлах хэмжээнд авчирсан нь дамжиггүй. Энэ үеэс буюу 2003 оноос давхар хашиж байсан багшийн албаа нэг мөр орхиж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын даргаар ажиллах болсон нь нэгэнт энэ амтанд оруулчихсан. Тухайн үед МАН-ын хэмжээнд гайгүй сайн ирээдүйтэй хуульч хэмээн Ш.Раднаасэд, Б.Энхбаяр хоёрыг ч ярих болов. Энэ үеэс өндөр авч тэр 2006 Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа удирдалгын газрын даргаар томилогдов. Хорин хэдтэй багш залуу МАН-ын хэмжээнд өсөх ирээдүйтэй сайн хуульч гэж таалагдах амаргүй ч тэр чадсан учраас гучин нас хүрэлгүй төрийн дунд шатанд алба хаших болсон.

Тиймдээ ч 2009 он гэхэд тэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргаар томилогдсон төдийгүй 2011 оноос Сү.Батболд, М.Энхболд хэмээх хоёр даргын нүүр үзэж, зөвлөхөөр нь ажиллав. Энд л өнөөх боловсон технологио жинхэнэ утгаар нь боловсруулсан байж таарна. Үүнээсээ улбаалан зөвлөхөө нэлээд албажуулан, 2014 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллах болсон хүн. Харин 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад өөрийнхөө хэмжээнд л өндөр авч, Хууль зүй дотоод хэргийн дэд сайдаар томилогдсон нь Ц.Нямдоржтойгоо муудалцах шалтгаан болсон.

Уг нь түүнээс сонгогчид их зүйл хүсдэг ч одоогоор биелүүлэх хэмжээнд хүрээгүй байна. Түүний хувьд гэрэл сүүдрээ тааруулахдаа баахан тааруу. Нэг бол их хурц гэрлээр шарна, нөгөө бол тэр чигтээ их сүүдэр нөмөрүүлнэ. Улс төрийн талбарт энэ л гэрэл сүүдрийг тааруулж явах нь юу юунаас чухал юм сан. Уг нь олон нийт түүнээс ерөөсөө хуулийн шинэчлэл, өөрийнх нь яриад байсан “Хуулийн хулгай”-г барихыг хүссэн. Хамгийн гол нь мань эр юу юуны духанд хүрэлгүй байгаа мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлан боловсон пиар хийгээд байвал “Хуулийн хулгай”-г илрүүлэх бус өөрөө нэг хулгайч нь болох зам ч тодхон зурайж байгааг санахад илүүдэх юун. Яагаад гэхээр мафи бол мафи. Нөгөө талд улс төр хийнэ, сонгууль хийнэ гэдэг өөрөө асар том мөнгөний асуудал шүү дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol news (197.211.63.62) 2022 оны 10 сарын 13

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно\n[fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
ABU(66.181.191.68) 2022 оны 10 сарын 06

Shudraga sain huu gej boddog sh dee.

0  |  0
Тамираа(165.227.2.19) 2022 оны 10 сарын 05

Хэдэн намд элссэнийг нь мэдэх юм уу? Улс төр сонирходоггүй байсан ч гэх шиг. 1996 онд МАХНам ялагдаж байхад намын батлах авж байсан хүн шүү. Шудрага зөв хүнийг шүүмж тойрохгүй гэдэг нь энэ.

0  |  0
Тамираа(165.227.2.19) 2022 оны 10 сарын 05

Хэдэн намд элссэнийг нь мэдэх юм уу? Улс төр сонирходоггүй байсан ч гэх шиг. 1996 онд МАХНам ялагдаж байхад намын батлах авж байсан хүн шүү. Шудрага зөв хүнийг шүүмж тойрохгүй гэдэг нь энэ.

0  |  0
Teneg(192.82.80.237) 2022 оны 10 сарын 05

Яг үнэн боловсон пиарчин Худлаа шудрага царайлж пиөрдсаар яг нөгөө мууоаад байдөг Нямдорж ийнхоо араас явж байгаа коммунист Тэгээд л идэж ууж хулгайн амтанд ороод Цаг нь болохоор хэлнээ гэдэг Нямдоржийнхоо алдарт шодрого үгийг хэлээд хулгайч луйварчин болнодоо Галаалад боловсрол олоогүй зөвхөн монголдоо сурсан ухаантай Намын буянаар шат ахисан иймжрхүү шодрого энх орончид Засаг төрөөр дүүрэн Нөгөө хотын сайд энэ 2 бие биеэ худлаа магтаад худлаа улаан пиарчид

0  |  0
Zochin(66.181.161.116) 2022 оны 10 сарын 05

Хоржоонтой бичиж уг УИХ гишүүний үнэлэмж харагдаж магад. Улс төрд байх ёстой нэг хүн гэж боддог доо. Тэр гэрэл сүүдрийг нь сайн тааруулаасай монголд улс төр их муухай шүү. \n

0  |  0
Иргэн(122.201.24.42) 2022 оны 10 сарын 05

Н. Энхбаяр улстөрд хөтөлсөн гэж хардаг

0  |  0
zahialga(59.153.114.179) 2022 оны 10 сарын 05

zakhialga\n\n

0  |  0
Г(66.181.161.16) 2022 оны 10 сарын 05

Бусдынхаа хулгайн заалтуудыг УИХ дээр илчилж унагачихаад өөрийнхөө хуулиуд дээр дэмжлэг авч чадахгүй яваа нөхөр. Өсөх ирээдүйтэй залуу

0  |  0
Иргэн(192.82.81.149) 2022 оны 10 сарын 05

Одоохондоо Энкуаяр шиг улс төрч Монголд алга зүтгээд байгаарай

0  |  0
zochin(202.21.104.234) 2022 оны 10 сарын 05

Энхбаяр гишүүнд амжилт иим хүмүүс хэрэгтэй байгаа юм

0  |  0
zochin(103.229.120.27) 2022 оны 10 сарын 05

Энхбаяр гишүүнээ та амжилт хүсье, доромжлуулах тусмаа долоон бурхан од шиг гэрэлтээрэй!

0  |  0
Zochin(64.119.21.8) 2022 оны 10 сарын 05

Bas neg zahialgat yavuulga shiv dee

0  |  0
Zochin(150.129.143.231) 2022 оны 10 сарын 05

Сахал эрдэнэбилэгийн хүн гэсэн

0  |  0
орхон(66.181.160.30) 2022 оны 10 сарын 05

энэ худлаа гар шиг байнлээ

0  |  0
саруул(66.181.168.8) 2022 оны 10 сарын 05

Ууганбаяр сэтгүүлчээ хэнийг өмөөрч хэний тухай юу бичээд байна. УИХ-д сууж буй наад хэдээс чинь хуулийн ном арай илүү уншсан нь Энхбаяр байх шүү. захилгатай нийтлэл, хоосон сум хоёр хэзээ ч байгаа онодоггүй, чимээ гараад л өнгөрдөг юм.

0  |  0
Ha(66.181.182.62) 2022 оны 10 сарын 05

Hudalch masktai hun

2  |  0
Zeeee(192.82.81.147) 2022 оны 10 сарын 05

Нямдоржийн бурууг шүүмжилсэн нь буруу болж бг аа юм уу?! Нямдоржийн бурууг ойроос нь хэлж бгаа шудрага УИХ гишүүн л гэж Олон түмэн ойлгож дүгнэдэг шүү.Гол нь баримтад тулгуурладаг Хууль ч шүү дээ!!!

0  |  1
Top