ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн үзээд алдаарай

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

Хонь

Хэнийг ч бүү сонс. Угаасаа танд хүмүүсийн юу ярих нь хамаарахгүй. Өнөөдөр та бага зэрэг амиа хичээсэн байх болно. Гэхдээ энэ нь сайн зүйлд хүргэх юм.

Үхэр

Өнөөдөр та ямар нэгэн үйл хөдлөл гаргахаасаа эмээж суулгүйгээр эрсдэлтэй ч гэсэн үзээд алдаарай. Амжилтгүй болсон ч гэсэн өөрийгөө зөвтгөх боломж гарч ирнэ. Та хичээсэн, хайсан. Харин та хайртай хүмүүсийгээ бүү буруутгаарай.

Ихэр                                                                     

Төвлөрч, бүх зүйлийг даван туулахад хялбар байх өдөр. Та энэ өдөр маш сайн байж, өндөр үр дүн үзүүлнэ. Хамгийн гол нь өдрийн эхний хагаст амжиж хийх юм. Эс бөгөөс өдрийн хоёр дахь хагаст та өөрийгөө удирдахад амаргүй, удаан болно.

Мэлхий

Өнөөдөр үйл явдалд эрс өөрчлөлт гарч магадгүй. Энэ өөрчлөлт нь таныг тойрч өнгөрөхгүй. Магадгүй хүмүүс танд алга ташина. Гэхдээ та тэдний магтаалыг хэтэрхий өндрөөр хүлээж авах хэрэггүй.

Арслан

Энэ өдөр өөрийгөө хичээх бололтой. Гэхдээ ёс суртахууны хэм хэмжээг бүү мартаарай. Хөршүүдтэйгээ хамгийн ихээр эелдэг байгаарай. Учир нь тэд шалтгаан гарвал танд таагүй зүйл хийж магадгүй юм.

Охин

Энэ өдрийн агуулга нь тийм ч сайхан биш байх болно. Гэхдээ чухал цаг мөчүүдийг бүү алдаарай. Өнөөдөр та гадаад төрхөндөө анхаарал хандуулаарай. Үүнийгээ харахад өөрт тань ч сайхан байх болно.

Жинлүүр

Гайхалтай өдөр. Бүх ажлаа хурдан дуусгахад дээд зэргийн хүчин чармайлт гаргана. Ажлуудаа дуусгаад эсвэл дараа нь болгож хойшлуулаад үлдсэн бүх чөлөөт цагаа хайртай хүндээ зориулна.

Хилэнц

Өнөөдөр харилцах хүрээллээ багасгахад гэмгүй. Учир нь та маш сэтгэл хөдлөлтэй байж, тантай хамт өдрийг өнгөрүүлэх хүмүүст амаргүй байх болно.

Нум

Энэ өдөр хамгийн гэнэтийн давхцалаар дүүрэн байж магадгүй. Аливаа зүйлийг үнэн бодит эсэхийг шалгаарай. Ямар ч тохиолдолд та хоосон жүжигт бүү оролцоорой. Та жүжигт зөвхөн үзэгчийн үүднээс оролц.

Матар

Өнөөдөр та асуудлуудыг хангалттай хөнгөн зохицуулах болно. Эргэн тойрныхон таныг баяртайгаар хүлээж авахгүй ч та тэдний бодлыг өөрчилж чадах болно. Амжилт хүсье.

Хумх

Хэн нэгний тууштай байдалд татагдаж, түүнийг дэмжинэ. Мэдээж эсэргүүцэх зүйлээ эсэргүүцэж болох ч энэ нь тийм ч утга учиртай зүйл биш юм. Эрт, орой хэзээ нэгэн цагт та зарим зүйлийг хүлээн зөвшөөрөх болно. Таны зөрүүд байдал зүгээр л цаг алдахад хүргэнэ.

Загас

Өнөөдөр аливаа зүйлийн чанарын талаар эсвэл хэн нэгний хүн чанарын талаар бүү ам нээ. Таны хувийн санаа зовнил юуг ч өгүүлэхгүй. Магадгүй та алдаа гаргаж байж ч мэднэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top