ДОРНОД: Булган, Баянтүмэн, Халхгол, Матад сумдад ХОРИО ЦЭЭР тогтоолоо

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 06

Дорнод аймгийн Онцгой комиссоос энэ сарын 3-ны өдөр малын гоц халдвар гарсан бүсэд хөл хорио тогтоох захирамж гаргажээ. Тодруулбал, Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин оношлогдсон Булган сумын 1 дүгээр баг, Баянтүмэн сумын 2 дугаар баг, 3 дугаар багийн зүүн хэсэг, Халхгол сумаас бүх төрлийн амьд мал, мах, түүхий эдийг тээвэрлэх, худалдан борлуулах, нийтийн хэрэгцээнд нийлүүлэхийг 2022 оны наймдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд хориглосон байна. 

Түүнчлэн малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний хорио цээрийн дэглэм сахиулж байгаа Баянтүмэн, Халхгол сумын голомт болон сэжигтэй бүстэй хил залгаа, эрсдэл өндөр Матад сумаас амьд үхэр болон үхрийн мах, түүхий эдийг тээвэрлэх, худалдан борлуулах, нийтийн хэрэгцээнд нийлүүлэхийг дээрх хугацаанд мөн хоригложээ. 

Дээрх өвчлөл гарсан болон хил залгаа, эрсдэл өндөр сум, багийн нутаг дэвсгэрээс бусад сумдаас нийтийн хэрэгцээнд худалдан борлуулах зорилгоор бүх төрлийн мал, махыг мал эмнэлгийн гэрчилгээ, баталгаажилтыг үндэслэн аймгийн төв рүү наймдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хяналттайгаар нэвтрүүлэхийг зөвшөөрсөн аймгийн Онцгой комиссын тогтоол гарчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top