ӨНӨӨДӨР: БШУ-ны сайд ур чадварын тэмцээнд оролцох багтай уулзана

Б.Түшиг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.10.03)


9:00 цагт БШУЯ-нд Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох багийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзана.

9:00 цагт Нийслэлийн Иргэний танхимд МСНЭ-ээс зохион байгуулах Ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалт болно.

10:00 цагт Төрийн ордонд УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган нээлт болно.

11:00 цагт Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвд “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 91 дэх удаагийн арга хэмжээ болно.

12:00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top