Буриадаас Монголыг зорих хүмүүсийн урсгал огцом нэмэгджээ

2022 оны 09 сарын 24

“Буриадаас Монголыг зорих хүмүүсийн урсгал нэмэгдэж, Хиагт олон улсын автозамын боомт Монголыг зорьсон оросуудын хөлд дарагдаад байгаа бөгөөд энэ тоо хурдацтай нэмэгдэж байна” хэмээн  Буриадын “Kyakhta Telegram” суваг мэдээлжээ.

Оросууд Москвагаас Ташкент, Баку, Бишкек, Астана, Минск руу шууд тасалбар худалдаж авсан талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. Есдүгээр сарын 21-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин иргэдэд хандан үг хэлэхдээ хэсэгчилсэн дайчилгаа зарлаж буйгаа мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дараа гадаад паспортгүй хүн Оросоос хэрхэн гарах, дайчилгаанаас хэрхэн зайлсхийх вэ гэсэн асуултыг  “Google”-ээс хайж эхэлжээ.

Оросууд Украины дайн бол тэдний хийсэн дайн биш, удирдагч Владимир Путиний шийдвэр бөгөөд тэдэнд ч бас нөлөөлж байгааг ойлгосоор байна. Владимир Путин энэ лхагва гарагт гарын үсэг зурсан дайчилгааны зарлиг нь оросуудыг төөрөгдүүлж, сандаргаж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам тус улсыг орхин явах хүний тоо өссөөр байгаа юм.

Путин дайралт эхэлснээс хойш анх удаа иргэддээ хандаж үг хэлэхдээ, тэдний зарим нь фронтод явахаас өөр аргагүйд хүрнэ гэж хэлснээс хойш ердөө нэг цагийн дараа гэхэд Оросын нийслэлээс Турк, Азербайжан, Армен руу явах тасалбар бүгд зарагдсан байсан. Хэдэн цагийн дараа ойрын хэдэн өдрийн болон визгүйгээр нэвтрэх боломжтой бусад чиглэлд, тухайлбал Төв Азийн орнууд руу аялах орос иргэдийн урсгал огцом өсжээ.

Сибирийн агаарын тээврийн компанийн Москвагаас Тажикистаны нийслэл Душанбе руу хийх бүх нислэг есдүгээр сарын 26-ныг хүртэлх нь зарагдаж дууссан байна. Үүнтэй холбоотойгоор тийзний үнэ мөн өсөж, Санкт-Петербургээс Арменийн нийслэл рүү явахад 193 мянган рубль болжээ. Оросууд Финляндаас бусад Балтийн орнуудаар дамжин гарах боломжгүй. Украинд эхлүүлсэн дайны үр дүнд дэлхийн улс орнууд Шенгений визтэй оросуудад хүртэл хилээ хаасан. Латвийн Гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевичс "Дайчилгаанаас зайлсхийсэн Оросын иргэдэд Латви хүмүүнлэгийн болон бусад виз олгохгүй" гэж анхааруулсан. Оросын томоохон тээвэрлэгчид, тэр дундаа Аэрофлот, мөн Оросын төмөр замууд (РЖД) тасалбар борлуулахаа зогсоох зааварчилгаа аваагүй гэж мэдэгдэв. Путин мэдэгдэлдээ хэнийг дайчилгаандаа хамруулахыг тодорхой заагаагүй нь олон хүнийг төөрөгдөлд хүргэж байгаа аж.  Үймээн самууны давалгаа Украинд довтолж эхэлсэн эхний өдрүүд шиг байгаа аж.

Тухайн үед олон мянган оросууд эх орноо орхин явсан. Гэвч олонх нь хэсэг нь дараа нь буцаж ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков цэрэг татлага шууд биш бөгөөд Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр 300 мянган цэргийг ирээдүйд дуудаж магадгүй тул зугтаж буй оросуудыг буцаж ирэхэд нь дайчлах боломжтойг анхааруулжээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганбуш Ган-Од(64.119.16.33) 2022 оны 09 сарын 26

Орос Улсын иргэдэд: \nЗүүн өмнөд Ази,\nөмнөдСолонгост визгүй байхад зөвхөн \nМонгол Улсаар л хүссэн ч эс хүссэн ч санхүүгийнхээ боломжоороо сонголтгүй дамжин өнгөрч байгаа гэж ойлгох нь чухал

0  |  0
ogt hudalaa(202.131.225.197) 2022 оны 09 сарын 24

za bas hudalaa shuu.tegej olonoor ogt ireegui shu

1  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 09 сарын 24

Urvagch higaochidiig delhiin tvvhen bvh etsed haad shuud urvagchiigb tolgoig ni chanah bai avdag baisan.Harin Chinges haan eh orton ard tvmen haansaasaa olz bolgoj shah setgelgee garagsan hvn bvriig amand ni alt tsutagdagbaisan.Jam8h haluun honin togond chandag baisan .

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 09 сарын 24

Urvagch higaochidiig delhiin tvvhen bvh etsed haad shuud urvagchiigb tolgoig ni chanah bai avdag baisan.Harin Chinges haan eh orton ard tvmen haansaasaa olz bolgoj shah setgelgee garagsan hvn bvriig amand ni alt tsutagdagbaisan.Jam8h haluun honin togond chandag baisan .

0  |  0
Иргэн(202.9.46.48) 2022 оны 09 сарын 24

Америк болон барууны орнууд Оросыг задлах гэж янз янзын аргаар үзээд л байна. Хэрэв Орос задарвал Буриад Тувагийн газар нутгаа бид яах вэ? Улс төрчид болох тэнэгүүд бэлэн байх ёстой , Сибирь (Шивэр)бол бидний газар нутаг

3  |  0
Монгол(202.21.109.7) 2022 оны 09 сарын 24

АНУ мөрөөрөө байсан бол хаанаас ийм юм болохов

4  |  2
Top