ӨНӨӨДӨР: "Улаанбаатар түншлэл-2022" үзэсгэлэнгийн нээлт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.09.22)


9:00 цагт “Holiday Inn” зочид буудалд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулсан “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99055227

9:30 цагт “Пума Империал” зочид буудалд Глоб Интернэшнл төв "Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах" төслийн хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт ба кейсэд суурилсан уулзалт-II” зохион байгуулна.

11:00 цагт Хангарди ордны 14 давхарт Автомашингүй өдрийн зохион байгуулалтын талаар мэдээлнэ. Утас: 89755575

11:00 цагт “Шонхор Тауэр”-т АН-ын 4:11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017

11:30 цагт Биеийн тамир спортын хороонд Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Серби улсад болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчид, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, батламж гардуулах ёслол болно.

12:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  100 жилийн түүхтэй  худалдааны ууган сургуулийн  ахмад багш нар, гавъяатууд мэдээлэл хийнэ.

14:00 цагт МУБИС-ийн хичээлийн III байранд Монголдоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн физикийн сургалтын 360 ширхэг хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг нийслэл болон орон нутаг дахь ерөнхий боловсролын 60 сургуульд гардуулна. Утас: 88102915

15:00 цагт Мишээл экспод "Улаанбаатар түншлэл-2022" үзэсгэлэнгийн нээлт болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top