ӨНӨӨДӨР: Н.Учрал сайд “E-Mongolia”-гийн ажилтай танилцана

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 09

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.09.09)


11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд энэ оны гуравдугаар сарын 3-нд байгуулсан Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл, Ерөнхий менежер Л.Хандсүрэн нар тус намын үйл ажиллагаа, онцлог болон вэб сайтыг олон нийтэд танилцуулна.

11:00 цагт Цахим Хөгжил Харилцаа холбооны сайд Н. Учрал “E-Mongolia”-гийн ажилтай танилцана. Утас: 99247661

11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд СЭМҮТ, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ-аас COVID-19-ийг цар тахал хэмээн зарласнаас хойшхи  сэтгэцийн эрүүл мэндийн байдал, ойрын ирээдүйд авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлнэ. Мөн улсын хэмжээнд хийсэн сэтгэцийн  эрүүл мэндийн байдлыг тодорхойлох судалгааны дүнг танилцуулна.

12:00 цагт Тэгш хүртээмжтэй төрийн үйлчилгээ авах, сурах хөгжих эрх нь зөрчигдөж байгаа хүүхэд, залуучуудын эцэг эхийн төлөөлөл, Ээлтэй Ертөнц ТББ-асс “Бид ч бас эрхээ хамгаалуулмаар байна, Сайдаа. Монгол Улсын төрөөс, ЗГХГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдэлтэй холбоотой Танаас асуух асуулт байна” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлнэ. 

12:00 цагт “Мишээл экспо”-гийн зүүн талд нийслэл дэх орон нутгийн оюутнуудын анхны жишиг дотуур байр болох “Оюутны хотхон”-ы бүтээн байгуулалтын ажил хоёр жил гацаж байгаа талаар мэдээлнэ. Утас: 80874546

13:00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор С.Мөнхсайханы “Монголын нууц товчооны тайлбар толь” номын нээлт болно.

13:00 цагт “Чингис Соосэ” их сургуульд Монгол Улсын тусгаар тогтнол, эх орныхоо төлөө халуун амиа зориулсан ахмад дайчдын үр хойчдыг оролцуулсан “Нэргүй баатрууд” яруу найргийн наадам болно. Утас: 88007064 , 90116054

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top