ӨНӨӨДӨР: “Тэгш  таван хүсэл” үзэсгэлэнгийн нээлт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.09.08)


9:00 цагт Хангарди ордонд НИТХ хууль эрх зүйн зарим зохицуулалт хийх Нийслэлийн Засаг даргын саналыг дэмжсэн талаар мэдээлнэ. Утас: 99037310, 89755575

10:30 цагт Улсын дээд шүүхийн гадна талбайд АН-ын Их хурлын үеэр С.Эрдэнэ хууль бус үйлдэл гаргасан талаар тус намын гишүүн н.Алтанхуяг мэдээлнэ.

11:00 цагт "B production" Монголдоо анх удаа ашиглалтанд оруулж байгаа дуу бичлэгийн студийг танилцуулна. Утас: 99945858

11:00 цагт “Шонхор тауэр”-т АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно.

11:30 цагт “Барилгын хөгжлийн төв” -д Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын үндэсний ассоциациас “Барилга, орон сууц 2022 үзэсгэлэн яармаг” болох талаар мэдээлнэ. Утас: 91000200, 91000222

11:40 цагт Соёлын яаманд “Тэгш  таван хүсэл” үзэсгэлэнгийн нээлт болно.

12:30 цагт Хэвлэлийн хүрээлэнд иргэд олон нийтийн хэрэглээний боловсролыг дээшлүүлж, хамтын хүчээр худалдаа, үйлчилгээний чанарыг сайжруулах сарын аян зарласантай холбоотойгоор ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Цайны цагаараа-Зангиагүй уулзалт” зохион байгуулна. Утас: 89017101

14:00 цагт МУБИС-ийн хичээлийн III байранд Нийслэл болон орон нутаг дахь Ерөнхий боловсролын 60 сургуульд Монголдоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн физикийн сургалтын хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмжийг гардуулна. Утас: 88102915

18:00 цаг Улсын их дэлгүүрийн урд талын Усан оргилуурын дэргэд “Молко” олон ангит уран сайхны киноны нээлт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top