ӨНӨӨДӨР: МХЕГ-аас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт шалгалт хийсэн талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.09.07)


9:00 цагт “Шангри-Ла” зочид буудалд нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт эхэлнэ.

10:00 цагт ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг автобусаар БЗД-ийн 23 дугаар хорооны Улиастайн шинэ эцсийн буудалд очин иргэдэд эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийнэ. Үзлэг оношилгооны нээлтийн ёслол 13.00 цагт болно. Утас: 99063902, 99033083, 85581865

12:00 цагт МХЕГ-ын Хурлын танхимд мэргэжлийн хяналтын байгууллагаас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг мэдээлнэ. Утас: 91989890

12:00 цагт “Edelweiss” зочид буудалд “Фантастик продакшн”-ы хамт олон "Өргөө" кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний нөхцөлийн талаар мэдээлнэ.

12:00 цагт Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн II байранд тус сургуулийн удирдлагууд БШУЯ-ыг шүүхэд өгөх талаар мэдээлнэ. Утас: 99110339

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top