ӨНӨӨДӨР: Банкны салбарын энэ оны эхний хагас жилийн тоймыг танилцуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.09.06)


10:40 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд Тайланд улсын Бангкок хотноо болсон Хөгжөөн дэмжигчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний "Team cheer coed Lv3" төрлийн аварга болсон хүүхдүүд эх орондоо ирнэ. Утас: 86236446, 80834356

11:00 цагт "Виста Оффис"-т Монголын банкны холбооноос "Банкны салбарын 2022 оны эхний хагас жилийн тойм" судалгааг танилцуулна. Утас: 11-323581, 9111-8608

11:00 цагт БШУЯ-ны 401 тоотод Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн болоод үүнтэй холбоотойгоор цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлнэ. 

14:00 цагт Хөдөө аж ахуйн их сургуулийн төв байрны “Хатантуул” театрт "Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт: Дүгнэлт, сургамж" лекц болно. Утас: 99998817

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top