Монголын танкчид “улаан” өнгийн танкаар уралдана

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 11

Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас “Олон улсын цэргийн наадам” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд манай улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өнгөрсөн жилүүдэд дээрх наадмын хүрээнд явагддаг зарим тэмцээнд амжилт дүүрэн оролцсоор ирсэн юм.

Энэ удаа “Олон улсын цэргийн наадам-2022”-ын “Танкийн биатлон” болон “Армийн соёл, урлаг” төрөлд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид Оросын Холбооны Улсын Москва хотноо хүрэлцэн очиж, тэмцээний өмнөх бэлтгэл ажилдаа орсон байна.

Тус тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг “Олон улсын цэргийн наадам”-ыг зохион байгуулах хорооны гишүүн, Монголын талын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг удирдаж байгаа юм.

Энэ сарын 8-ны өдөр “Танкийн биатлон” тэмцээнд оролцох баг, тамирчид танкны өнгө, гарааныхаа дарааллыг сонгох сугалааг сугалсан ба манай улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид “улаан” өнгийн танкаар нэгдүгээр дивизионд Азербайжаны багтай эхний уралдаанд өрсөлдөхөөр болжээ.

Уг тэмцээний дүрмээр оролцогч орнууд хоёр дивизионд хуваагдах бөгөөд эхний дивизионд түрүү жилийн тэмцээнд амжилттай оролцсон 10 багийг багтаадаг бол хоёрдугаар дивизионд анх удаа оролцож байгаа болон чансаа сул багийг оруулснаар уралдааныг зохион байгуулдаг ажээ. Энэ жилийн хувьд тус тэмцээнийг үндсэн зохион байгуулагч Оросын Холбооны Улсаас гадна Хятад, Вьетнам, Лаос, Казахстан, Иран, Сири, Венесуел зэрэг нийт 21 орны 63 танкийн экипаж оролцож байна.

Сонирхуулахад, манай улсын баг тамирчдын өрсөлдөхөөр болсон нэгдүгээр дивизионд өнгөрсөн жилийн наадамд чансаагаараа тэргүүлсэн Орос, Хятад, Казахстан, Белорус, Азербайджан, Узбекистан, Вьетнам, Киргизстан, Венесуелийн экипажууд багтсан аж.

Тэмцээний сугалааг сугалах энэхүү ажиллагаа нь монгол үндэсний хөөмийн аялгуугаар эхэлсэн нь оролцогсдын бахархлыг төрүүлсний зэрэгцээ манай баг тамирчдын хувьд эх орон, Зэвсэгт хүчин, үндэсний соёл, урлагаа сурталчлах чиглэлээрх эхний алхам болжээ.

Тэрчлэн “Армийн соёл, урлаг” тэмцээнд анх удаа оролцох Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучид, бүжигчид болон хөгжимчид тайзан дээрх бэлтгэлдээ оржээ. Мөн Монгол цэргийн музейн хувьд үзэсгэлэн дэглэх газар талбайгаа судлан эд өлөг, үзмэрүүдээ бэлтгэж буй мэдээг бидэнд ирүүлсэн юм.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.233) 2022 оны 08 сарын 12

Тэмцээнд оролцох гэж очсон чинь буриад гээд украйн руу аччихвал, кк

0  |  0
пзда(216.236.148.71) 2022 оны 08 сарын 12

тэнэг иванууд сөнө

0  |  0
оросоос зай барь(216.236.148.71) 2022 оны 08 сарын 12

Бля нахуй русс ,иди нахуй путлер

0  |  0
Зочин(66.181.187.106) 2022 оны 08 сарын 12

Wow. Амжилт.

0  |  0
Аги(202.126.90.51) 2022 оны 08 сарын 12

Ёоой энэ тэнэг тэмцээнд оролцхоо больмоор юм

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 08 сарын 11

Украйнчуудыг алах н зөв гэж байна бүгд тэгэж бодно

0  |  0
Top