Их мастер А.Энхтуулд Францын өмнөөс тоглох урилга иржээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 08 сарын 11

Их мастер А.Энхтуулд Филидор-Мулхаус мэргэжлийн шатрын клубээс Франц улсын өмнөөс тоглох урилга иржээ.

Франц улсын хамгийн олон жилийн түүхтэй, мэргэжлийн буюу өндөр зэрэглэлийн шатарчид харьяалагддаг Филидор-Мулхаус шатрын клубээс Франц улсын нэрийн өмнөөс болон тус клубын нэрийн өмнөөс тоглох санал ирсэн байна. Энэхүү урилгыг 44 дэх шатрын олимпид оролцож байх үеэр нь албан ёсны захидлаар дамжуулан илгээжээ.

Хэрвээ саналыг зөвшөөрсөн тохиолдолд хамгийн эхэнд энэ аравдугаар сард Австри улсад зохиогдох "ЕВРОПЫН ЦОМ"-ын багийн аварга шалгаруулах тэмцээнд Франц улсын нэрийн өмнөөс Филидор-Мулхаус клубыг төлөөлөн оролцох шаардлагатайг урьсан тал мэдүүлсэн байна.

Их мастер А.ЭНХТУУЛ -ын энэ жил гаргасан амжилтын үр дүнг үндэслэхээс гадна, Энэтхэг улсын Ченнай хотноо зохиогдсон 44 дэх Дэлхийн Шатрын Олимпиадад 1-р ширээнд дэлхийн шилдэг шатарчидтай өрсөлдөж, ТОП 20-д багтсан амжилтыг нь харгалзаж, энэхүү саналыг хүргүүллээ хэмээн Францын талаас онцолжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.233) 2022 оны 08 сарын 11

Болохгуй нь юу байх билээ, явдаг л газар ш дээ

0  |  0
Шилээ(66.181.160.30) 2022 оны 08 сарын 11

Амжилт, Нэр төр, Оюун ухаан! Баяр хүргэе. Чадлаа үнэлээд, зараад үз. Амжилт хүсье.

1  |  0
Top