"ГРАНД МАРШАЛ"-ын Нээлттэй өдөрлөгүүд үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 28

Тансаг зэрэглэлийн “Гранд Маршал" дөрвөн улирлын цогцолбор хотхоны уламжлалт Нээлттэй өдөрлөг бямба, ням гарагт төслийн талбайдаа зохион байгуулагдах тул эрхэм та бүхнийг хүрэлцэн ирж, загварын байрыг сонирхож, төслийн үйл явцтай танилцахыг урьж байна. 

"Эрхэт Монгол" групп нь өөрийн бүрэлдэхүүн "Зиндаа констракшн" ХХК-аар дамжуулан 2021 оны нэгдүгээр улирлаас эхлэн "Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 

Сэлбийн аманд байрлах "Гранд Маршал" хотхон нь 13.2 га талбайд хэрэгжих бөгөөд орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй 546 айлын сингл, твин, таун, мульти, пентхауснаас бүрдэх юм. 

Дөрвөн улирлын зориулалттай "Гранд Маршал" тансаг зэрэглэлийн Ерөнхий төлөвлөгөөнд Кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, олон улсын жишигт нийцсэн дотуур байрна кампус, 150 ортой европ стандартын цэцэрлэг, 74 ортой эх нялхсын сувилал, спорт комплекс, үйлчилгээний төв, кино театр зэргийг тусгаж өгсөн онцлогтой. 

"Гранд Маршал" төслийн шугам сүлжээ, дэд бүтцийг 100 хувь төвийн болон төвлөрсөн системд холбосноороо бусад ижил төстэй төслүүдээс ялгарч байна. 

Тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын түгжрэл, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой. 

"Гранд Маршал" төслийн мульти хаус, пентхаус ангиллын орон сууц нь 47.66 мкв-106.65 мкв 2-4 өрөөний сонголттой. Харин таун хаусны хувьд 4-6 өрөө, 3 давхар,  137.19 мкв-.206.7 мкв-ын сонголттой байгаа юм. 

Твин хаусны тухайд 3 давхар, 4-6 өрөө, 160.32 мкв-228.7 мкв-ын сонголттой бол сингли хаусууд нь 6-10 өрөө, 3 давхар, 259 мкв-481 мкв-ын сонголтыг захиалагч нартаа санал болгож байна. 

Үүнээс гадна хотхоны хэмжээнд 900 авто машины зогсоол барьж,  35 мянган мод бут сөөг тарихаар төлөвлөөд байгаа ажээ. Төслийн 1-р ээлж 2022 оны 3-р улиралд ашиглалтад орох бол 3-р ээлж, 2023 оны 4-р улиралд ашиглалтад орох юм. 

ТӨСЛИЙН БАЙРШИЛ: Сүхбаатарын талбайгаас 19 километр, СБД, 20-р хороо, “Сэлбэ” хүүхдийн зуслангийн дэргэд

БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 7777-9080, 9919-9080, 9696-9080

"ЭРХЭТ МОНГОЛ" ГРУПП

ЭЗНИЙ СЭТГЭЛЭЭР БҮТЭЭНЭ

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
s(192.82.65.64) 2022 оны 07 сарын 29

zahialga ni taaruuhan baigaa gesen

0  |  0
zochin(202.126.89.220) 2022 оны 07 сарын 28

erov emboo 2

0  |  0
zochin(106.154.129.125) 2022 оны 07 сарын 31

ene 2 hun ymar ajil hiideg uls be ⁉️ ene uuland baahan barlaga bariad bgaa uls naad barlaga chin us sain ochij chadaj bna uu hogoo zuv hayaj yalgaj bolovsruulj bna u ... need l uuland barlaga barsan uls hariuthlaga batalgaa bna uu? ulaanbaatard usaa sain tavj chadahgui bj haa bsan uuland bga barlagt hangaltai bj chadah uu

1  |  0
Top