Байгаль нуурт зохион байгуулдаг бүжгийн сургалтыг дахин зарлав

2022 оны 07 сарын 21

ОХУ-ын Буриад улсын бүжгийн коллеж, Улаанбаатар дахь “Русский дом” хамтран Байгаль нуурт зохион байгуулдаг зуны эрчимжүүлсэн бүжгийн сургалтаа дахин зарлажээ.

ОХУ-ын балетын урлагийн нэрийн хуудас болсон нэрт зүтгэлтнүүдийг бэлтгэн гаргадаг Буриадын Ардын жүжигчин Лариса Сахьянова, Пётр Абашеев нарын нэрэмжит Буриад улсын Бүжгийн коллежийн нэрт мастеруудын мастер-класст “Suvd dance” студийн монгол ардын болон сонгодог бүжиг сонирхогч 17 бүжигчин хүүхэд Үндэсний баяр наадмын өмнөхөн хамрагдаад ирсэн билээ.

“Тэнгэрлэг авьяас-2022” уриан дор Байгаль нуурт зохион байгуулж буй дээрх зуны эрчимжүүлсэн бүжгийн сургалтын нээлтэд ОХУ-ын Буриад улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна Дагаева, Монгол Улсын болон ЗХУ-ын баатар, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.Гүррагчаа тэргүүтэй зочин оролцсон.

Буриад улсын Улаан-Үд хотод зохион байгуулагдах дараагийн сургалтыг Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Буриад улсын Соёлын яам дэмжиж зохион байгуулахаа илэрхийлжээ

“Тэнгэрлэг авьяас-2022” хоёр дахь мастер классыг өргөжүүлэн бүжиг+ драм хосолсон сургалтаар зарлалаа. Тодруулбал, тус сургалтыг тайзны хөдөлгөөн, пластик (жүжиглэх ур чадвар+биеийн хэл өгүүлэмж), пантомимын төрлөөр баяжуулах аж.

Дээрх сургалтад нийслэлийн “49-р гудамж” хүүхдийн театрын 6-15 насны залуу уран бүтээлчид хамрагдахаар болжээ.

Мастер классыг Буриадын театрын урлагийн нэрт мастерууд болон Буриад улсын Бүжгийн коллежийн төгсөгч, Санкт-Петербургийн нэрт зүтгэлтэн орох юм.

“Тэнгэрлэг авьяас-2022” Олон улсын сургалтыг төгсөгчдөд ОХУ-ын нэмэлт боловсролын стандарт бүхий гэрчилгээ, сургагч багш нарт нь тухайн мэргэжлээрээ “Мэргэжил дээшлүүлсэн тухай” үнэмлэх олгодог аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top