Г.Эрдэнэбилэгт ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол хүртээлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

“Бэлгүтэй пикчерс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилигт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.

Г.Эрдэнэбилэг соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа театрын 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг амжилттай бүтээж, 20 гаруй уран сайхны кино найруулан, тайзны урлагийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, нийслэл, хөдөө орон нутгийн олон мянган иргэнд үйлчилсэн хөдөлмөр зүтгэлээ ийнхүү үнэлүүллээ.

Тэрбээр кино, драмын урлагийг хөгжүүлэх үйлсэд зүтгэж, олон улсын кино наадмуудаас нэр хүндтэй шагналыг удаа дараа хүртэж, эх орныхоо соёл, урлагийг олон улсад сурталчлахад өндөр хувь нэмэр оруулсан юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(203.98.77.234) 2022 оны 07 сарын 07

Баяр хүргэж Гэр бүлд нь аз жаргал хүсье

1  |  0
Зочин(192.82.69.196) 2022 оны 07 сарын 07

Баяр хүргэе.Сайхан жүжигчин мундаг шүү цаашдынх нь уран бүтээлд амьжилт хүсье

1  |  0
Top