Шатрын УАШТ: Шинэ аварга төрлөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

 

Хэнтий аймгийн Чингис хотноо зохиогдож байгаа 2022 оны шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60 дахь удаагийн шигшээ тэмцээний аваргаар 18 настай их мастер Дамбасүрэнгийн Батсүрэн тодорлоо. 

Шатрын Их мастер, "Дагшаахүү" клуб, "ABChess" академи, Хэнтий аймгийн тамирчин Д.Батсүрэн тэмцээний сүүлийн өрөгт өөрийн хамгийн ойрын өрсөлдөгч их мастер Б.Гүндаваатай тэнцсэнээр аваргын болзлыг биелүүллээ.

16 нас 11 сартайдаа их мастер цолны босго давсан Монголын хамгийн залуу их мастер Д.Батсүрэн 4 дэх удаагийн дайралтаараа Улсын аварга хэмээх эрхэм цолны эзэн боллоо.

Монгол улсын шинэ аварга, 2022 оны аварга Д.Батсүрэн нь шатрын спортын Монгол улсын 32 дахь аварга болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.64.16) 2022 оны 05 сарын 23

хэнтийд юм юм бий тэгээд увс сүхбаатар хоёр хавсайдаад батсүрэнг допинг уусан болгоод гаргаад ирнэ хараад л байгаарай.

0  |  0
бэгзжав(202.126.89.49) 2022 оны 05 сарын 24

мундаг байна баяр хүргэе

1  |  0
Top