Их мастер А.Энхтуул эмэгтэйчүүдийн 25 дахь АВАРГААР тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

Хэнтий аймгийн Чингис хотноо зохиогдож буй 2022 оны шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээний аварга тэмцээн дуусахаас өмнө буюу 10 дахь тойрогт тодорлоо. 

Эмэгтэйчүүдийн их мастер, "Элит брейн" олон улсын шатрын академи, Дотоодын цэргийн 805-р анги, Сэлэнгэ аймгийн тамирчин А.Энхтуул нэг тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангаж, Монгол Улсын аварга шатарчнаар тодорсон бахдам амжилт гаргалаа.

Аравдугаар тойргийн тоглолтод Их мастер А.Энхтуул хар өнгөөр наадаж, ЭДШХДМ Б.Амин-эрдэнэтэй эвийн гэрээ байгуулж, түүний араас нэхэж байсан ЭОУМ Б.Баярмаа хар өнгөөр ЭОУМ Т.Мөнхзултай тэнцэж, эвийн гэрээ байгуулснаар онооны хоорондын зөрүү 1.5 болж, шинэ аварга тодорлоо.

Монгол улсын шинэ аварга, 2022 оны улсын аварга А.Энхтуул шатрын УАШТ-ий эмэгтэйчүүдийн 25 дахь аварга болж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top