ӨНӨӨДӨР: Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол болно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.05.18)


9:00 цагт "Монголын хуульчдын холбоо"-ноос 75050801, 75050802, 75050803 дугаарын утсаар хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгнө.

11:00 цагт МҮЭХ-ны байранд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас эрчим хүчний нүүрсний үнийн  асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99082136, 94949454

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос “XXI зуунд мэргэшсэн өрхийн эмч олдох уу” сэдвээр мэдээлнэ.

11:40 цагт Монголын үндэсний музейн гадна талбайд Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол болно.

12.00 цагт Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг 2022” олон улсын уралдаан зохион байгуулах талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

14:00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн гадна тус сургуулийн захирал ажилтнуудаа үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн талаар багш нар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99453469

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top