УАШТ: Дэд түрүүч Ц.Сүнжидмаа хүрэл медаль хүртлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Дундговь аймагт зохион байгуулагдсан жудо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний -63 кг жинд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч, дэд түрүүч Ц.Сүнжидмаа хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр жудо бөхөөр 2014 оноос хойш 8 дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд улсын аваргаас дөрөвдэх хүрэл медалиа хүртээд байна.

Тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар хамтран энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Эх сурвалж: ДХИС-ийн Онцгой байдлын сургууль

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top