Улаанбаатар дэлхийн хамгийн бохир хотын чансааны 4-т жагслаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Дэлхийн улс орон, хотуудын амьдралын чанарын тухай статистик шинжилгээ хийдэг Numbeo сайтаас дэлхийн хамгийн бохир 10 хотыг зарлалаа.

Тетово, Хойд Македон

Бохирдлын индекс: 95,56

Энэ хотод гангийн “Югохром” үйлдвэр байдаг нь бохирдлын гол үндэс. Нүүрсний цахилгаан станцтай, төвийн дулааны систем муугаас иргэд нь нүүрс түлдэг тул агаарын бохирдолтой.

Катманду, Балба

Бохирдлын индекс: 95,47

Балбын агаарт тоос шороо, хорт хий гээд бүх юм бий. Катманду хот хөндийд байрладаг тул бохир агаар тарж сарнидаггүй. 2015 онд болсон газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын барилгын ажил одоо ч явагдсаар байгаа нь нөлөөлдөг.

Фаридабад, Энэтхэг

Бохирдлын индекс: 94,41

Гол шалтгаан нь аж үйлдвэр, машины түгжрэл, чанаргүй зам, хог шатаах цэгүүд.

Улаанбаатар, Монгол

Бохирдлын индекс: 94,16

Монголын нийслэлд улс орны аж үйлдвэрийн тал хувь нь байдаг. Үйлдвэр, нүүрсний цахилгаан станцаас гадна гэрт амьдардаг иргэд гол шалтгаан нь. Тэд өвлийн улиралд нүүрс түлдэг тул гэр хороололд агаарын бохирдол маш их.

Бейрут, Ливан

Бохирдлын индекс: 93,86

2016 онд хотын хамгийн том хогийн цэгийг хааснаас хойш иргэд хогоо гудамжинд хаядаг болсон. Заримдаа шууд шатаадаг тул утаа ихтэй.

Дакка, Бангладеш

Бохирдлын индекс: 93,60

12 сая хүн амтай энэ хот гурван голтой ч иргэдийн тал нь л цэвэр усны шугамтай холбогдсон. Голын ус аж үйлдвэрийн хаягдлаас гадна хүний бохир ялгадсаар дүүрсэн.

Аккра, Гана

Бохирдлын индекс: 92,70

Африкийн том хотуудын нэг. Маш их үйлдвэртэй.

Нойда, Энэтхэг

Бохирдлын индекс: 92,44

Хүн амын хэт өсөлт, маш их машин.

Хошимин, Вьетнам

Бохирдлын индекс: 92,41

Машины бөөгнөрөл, барилга, аж үйлдвэр. Бохирдлын 85 хувь нь машинд оногдож байгаа бол барилгын ажлын дуу чимээ, агаарын бохирдол жирийн хэмжээг 5-6 дахин давж гарсан.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.244.210) 2022 оны 04 сарын 13

манайхтай харьцуулахад хүн ам ихтэй улсууд байна. гэтэл бид хамт л явж байдаг. гурван сая-ын нэг сая нь энэ хотод амьдарч байж байгаа шүү дээ. арай ч дэ хэлэх ч үг алга

0  |  0
Занга(202.126.88.183) 2022 оны 04 сарын 10

Энэ хотуудын хүн амыг нүүлгэн шилжүүлсний дараа бөмөгдөж газартай тэгшлэх хэрэгтэй. Гүйцээ өөр гарц байхгүй.

0  |  0
Top