ӨНӨӨДӨР: "Ганц цагаан шувуу" моно дуурийн талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.04.07)


9:00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Экологийн цагдаагийн алба, АТГ-ын мөрдөгч, прокурор, шүүгчдийг чадавхжуулах зорилготой "Уул уурхайн зарим гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа" сургалт, семинар болно.

11:00 цагт Монголын үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхимд тус номын сангийн “ACIP” төслийн Ерөнхий зохицуулагч, доктор Бямбадоржийн Сайнбилэгийн "Дээд Авидхарма " бүтээлийн нээлт болно.

11:00 цагт Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр хүүхэд зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэлзүйч БШУЯ-ны гадна хэвлэлийн хурал хийнэ.

15:30 цагт УДБЭТ-т хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн "Ганц цагаан шувуу" моно дуурийн  хэвлэлийн хурал болно. Утас: 97002707

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top