ОБЕГ: Алба хаагчдад байрны урьдчилгаа таван сая төгрөгийг гардууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 20

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хямд өртөгтэй орон сууцанд алба хаагчдыг хамруулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд  Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, 153 дугаар салбарын нийт 10 алба хаагч тус бүрт байрын урьдчилгаа болох таван сая төгрөгийг өнөөдөр гардуулан өглөө.

Алба хаагчид “Элит Конкретт” ХХК-ийн барьсан 8 айлын орон сууцанд хөнгөлөлттэй үнээр хамрагдаж байгаа юм.

Эх сурвалж: Дорноговь аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top