О.Амартүвшин: Монголоос ОХУ руу гарах экспорт хангалтгүй байна 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингийн байр суурийг сонирхлоо. 

Тэрбээр "ОХУ-ын "Росконгресс" бол бизнес форум зохион байгуулдаг томоохон байгууллага. Сүүлийн хоёр жил ковидоос шалтгаалж янз бүрийн зүйлд оролцож чадсангүй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр Орос, Монголын худалдаа халдварын нөхцөл байдлаас шалтгаалж 20 хувиар унасан байна. Шинэ түвшинд гаргахад бид тус байгууллагатай хамтарч ажиллахаар боллоо. Дан ганц ОХУ гэлтгүй Монголд харилцан хөрөнгө оруулалт, худалдаа тэр дундаа уул уурхайг дэмжих чиглэлээр яриа, хэлэлцээрийг хийлээ. Ирэх 2022 онд Орос, Монгол, Хятад гурван улсын танхимын дээд хэмжээний уулзалт болно. Энэ үеэр дэд бүтцийн хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүнээ ОХУ-ын зах зээлд гаргах зэрэг бүхий л боломжийг ашиглах зүйл өргөн хүрээнд ярилцлаа. Хоёр талын бодол ижил байгаад туйлын талархалтай байна. Монголоос ОХУ-руу гарах экспорт хангалтгүй байна. Махны экспорт бүр зогссон байна. Гурван улсын форум болно. Үүгээр эдийн засгийн коридорыг байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Ирж байгаа боломжоо илүү давуу тал богож бүрдүүлэх ёстой" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.215) 2021 оны 12 сарын 20

Малын мах авбал сайн юмаа. Даанч малын вакцинаа бид сайн чанартай юм хийж баймаар байхын.

0  |  0
Иргэн(202.126.88.214) 2021 оны 12 сарын 20

Гаргая гэсэн ч юугаа гаргах юм бэ?

1  |  0
Монгол(103.26.194.225) 2021 оны 12 сарын 17

бид Оростой яаж харьцахаа хужаагаас асуух юм уу?

0  |  0
Top