Анхан болон дунд шатны сургалтыг зохион байгуулж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор анхан болон дунд шатны усанд сэлэх дадлага, сургалтыг Усан бассейн сургалтын төвд зохион байгуулж байна.

Сургалтад Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын 17 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Алба хаагчид мэлхий сэлэлт, өврөөр даллах, усанд осолдсон иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа, осолдогчийг аюулгүй газар зөөвөрлөх, анхан шатны тусламж үзүүлэх зэрэг дадлага дадлага эзэмшиж, бие бялдар, сэтгэлзүй, ур чадвараа дээшлүүлнэ.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top