Сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардуулав

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 09

Нийслэлийн Онцгой байдлын газраас дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдад усан сэлэлтийн анхан шатны сургалтыг зохион байгуулж, гэрчилгээг нь гардуулан өглөө.

Усанд сэлэлт, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох тус сургалт 11 дүгээр сарын 03-12 дугаар сарын 07-ны өдрүүдэд Баянгол  дүүргийн Усан спорт сургалтын төвд зохион байгуулагдсан юм.

Сургалтад бүтцийн нэгжүүдийн 25 алба хаагч хамрагдаж, өврөөр даллах сэлэлтийн техник, нэрвэгдэгчийг тээвэрлэх, аврах ажиллагаа, уртын шумбалтын техник, осолдогчоос усанд биеэ хамгаалах арга техникийг эзэмшлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top