ДОРНЫН ЗУРХАЙ: Хонь, туулай жилтнээ эерэг сайн өдөр

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 05

Өнөөдөр аргын тооллын 12 сарын 5, Адъяа гараг.

Билгийн тооллын 1, Гар одтой, улаагчин гахай өдөр.

Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргаарай.

Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top