ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр эе, эвээ ололцох, гэрээ хэлцэл байгуулахад сайн

2021 оны 07 сарын 09

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ДОЛООН УЛААН ШАР МОРЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.07.09, Баасан гараг
  • Билгийн тооллын: 30, Хэрцгий охин одтой, шар морь өдөр
  • Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
  • Наран ургах, шингэх: 05.03-20.52
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  • Суудал: Мод

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top